Монгол уран зохиол дахь нэгэн өвөрмөц онцлогтой арга найруулгын үүсэл хөгжлийн түүхийг тодруулан гаргах, уран зохиолын зарим төрөл зүйлийн онцлог нь түүнийг бүтээж туурвисан арга найруулгатай холбоо хамааралтай байх зүй тогтоол, учир шалтгааныг тогтоож, уран зохиолын онолд тус тусад нь авч үздэг төрөл зүйл, арга чиглэл, урсгал, найруулга гэх мэт ойлголтуудыг бүтээл туурвилын хүрээнд нэгдмэл байдлаар судлан туурвил зүйн онцлогийг нь нээн илрүүлэх судалгааны ажлын эхлэлийг тавих, монгол уран зохиолын онол, түүхийн судалгааг баяжуулах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.