Хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгыг мэргэжилтэн бэлтгэж ирсэн уламжлал, туршлагад тулгуурлан прагматик чиглэлээр өнөөгийн зах зээлийн харилцааны үеийн эрэлт хэрэгцээ, өндөр хөгжилтэй орнуудын мэргэжлийн боловсролын тогтолцоотой харьцуулан судалж, шаталсан бүтэц бүрд зохицуулан тогтоов. Манай орны фермерийн мэргэжлийн боловсролыг бодит орчин, үйлдвэрлэлийн сургалтанд, тулгуурлан, шаталсан бүтэцтэй тасралтгүй олгох сургалтын арга зүй технологийг боловсруулсан. Монголын хөдөөгийн хөгжлийн өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг харгалзан хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх, сургалтын оновчтой менежментийг Монгол Фермер дээд сургуульд 6 жил явуулсан сурган хүмүүжүүлэх туршилтын үр дүнд тулгуурлан бий болгосон.