Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Даатгалын байгууллагад маркетингийн удирдлагыг хэрэгжүүлэх боломж



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2313
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Удирдлага, маркетинг, даатгал

Аннотаци

Уг ажил удиртгал, 3 бүлэг 9 дэд хэсэг, ерөнхий дүгнэлт санал, ном зүйн хэсгээс бүрдсэн болно. Судалгааны ажил 133 хуудас, 8 тооны хүснэгт, 4 график , 4 зураглал, 8 схемээс бүтсэн. Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг боловсронгуй болгохын тулд зах зээлийн эрэлтийг судлах, эрэлтийг бий болгох, хэрэглэгчдийн эрэлтийг бүрэн хангах, сонирхолыг татах, төгс боловсруулагдсан нөхцөлтэй даатгалын үндсэн ба туслах чанарын бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргах зэргээр маркетингийн концепцийг даатгалын үйл ажиллагааны бүх шатанд хэрэгжүүлэхийн чухалыг цогц байдлаар тодорхойлсон.
Даатгалын маркетингийн үзэл баримтлалыг гэрээний борлуулалтын сувгийг идэвхжүүлэхэд хэрэгжүүлж, мэргэжлийн төлөөлөгч, зуучлагч-брокеруудын
сүлжээгээр гэрээний борлуулалтын сувгийг зохион байгуулах нь даатгалын бизнест өгөөжтэй байх арга замыг тодорхойлсон.
Маркетингийн концепцийг даатгалын компанийн үйл ажиллагааны бүх хүрээнд хэрэгжүүлэхэд боломжтой байх удирдлага зохион байгуулалтын бүтэцийн шинэлэг тзагвар (схем) боловсруулж, даатгалын бизнесийн удирдлагад хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн.
Даатгалын зах зээлийг судлах иж бүрэн зөвлөмжийг боловсруулсан.
Эрсдэлийн түвшинтэй уялдуулж хураамжийн тарифыг актуараар тооцоолох боломжийг тодорхойлсон.
Даатгалын маркетингийн мэдээллийн систем бий болгох загвар аргачлалыг гаргаж, түүнийг Монгол улсын даатгалын салбарт хэрэгжүүлэх боломж, арга замыг үндэслэн тавьсан.
Даатгалын компанийн өрсөлдөх чадварын шалгуур үзүүлэлтийг бүтээгдэхүүн үйлчилгээний чанар ач холбогдлыг байнга дээшлүүлэх, даатгалын үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийг оновчтой тогтоох, даатгалын хураамжийн тогтолцоо онолын үндэслэлтэй тогтоогдсон байх, зах зээлийн судалгааны үр дүнд тулгуурласан маркетингийн стратеги төлөвлөлт, түүний хяналтыг хэрэгжүүлэх, даатгуулагчдад үзүүлэх хөнгөлөлт урамшуулалыг төлөвлөх, тухайн даатгалын зах зээлд өрсөлдөөнд давуутай байх зан төлөвүүдийг үйл ажиллагааны бүх шатанд хэрэгжүүлэх, даатгуулагчидтай эргэх холбоог идэвхижүүлэх зэрэг асуудлыг үндсэн үйл ажиллагааны чиглэл бүрээр тодорхойлон даатгалын бизнесийн практикт хэрэгжүүлэх боломжийг зохистой тогтоож өгсөн.
Даатгалын компанийн төлбөрийн чадвар, түүний зохистой харьцааг хангах тооцоололт хийх аргачлалыг хэрэглэхийн ач холбогдолыг Монголын даатгалын
салбарын бизнесийн практикт анх удаа гаргаж санал дэвшүүлсэн.
Даатгалын үйлчилгээ өндөр хөгжсөн улс орнуудад даатгалын маркетингийн концепцийг хэрхэн хүлээж авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, амжилтанд хүрсэн талаар зарим орны туршлагаас судалж Монголын нөхцөлд хэрэгжүүлэх боломжийг тодорхойлсон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 164
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :