Улс орнуудын хоорондын хийгээд улс орны дотоодод бүс нутгуудын хөгжлийн түвшин харилцан адилгүй байгаа нь эдийн засгийн хөгжлийн эх сурвалж, зүй тогтлыг танин мэдэх шаардлага болон дэвшигдсээр ирсэн. Энэ чиглээрх эрдэмтдийн судагааг системчлэн авч үзэж, эдийн засгийн хөгжлийн үе шатлалын шинэ томъёолол боловсруулав. Өндөр хөгжилтэй болон шилжилтийн эдийн засаг бүхий улс орнуудын бүс нутгийн бодлогын зангилаа асуудлыг энэ бүлэгт шинжиллээ.Мөн Төвийн бүсийн хөгжлийн нөөц, боломж ба гадаад, дотоод орчны шинжилгээ хийв.