Монголын орчин үеийн уран зохиолын баримтат зохиолын шинж чанрыг нээн гаргах зорилгоор уг төрөл зүйлийн зүйл анги, дүр, өгүүлэмж, уран сайхны зохиолоос ялгарах ялгаа болон баримтат уран зохиолыг бүтээж ирсэн туршлага зэргийг цогцод нь нээн гаргах оролдлого хийсэнд эл ажлын шинэлэг тал оршино. Утга зохиол судлалд маргаантай буй ойлголтыг цэгцлэх, баримтат уран зохиолын төрөл зүйлийн талаар нарийвчилсан судалгаа хийгдсэнээр уран зохиолыг зааж сургах, түүнийг хүлээн авах, ойлгох, гоо сайхны хүмүүжил боловсролд ямар нэг хэмжээгээр тус нэмэр болох практик ач холбогдолтой. Мөн манай улсын их дээд сургуулиудад судалж буй орчин үеийн уран зохиолын түүхийн хичээлийг судлагч оюутан багш нарт баримтат уран зохиолын чиглэлээр судалгаа хийхэд зохих хэмжээгээр тус болно гэж үзэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0