Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн хөдөлмөр, үнэлэмжийн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2298
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Багшийн хөдөлмөр, үнэлэмж,

Аннотаци

Диссертацийн ажил нь удиртгал, үндсэн 2 бүлэг, ерөнхий дүгнэлт, номзүй, хавсралтаас тогтох ба нийт 110 хуудастай. Энэхүү судалгааны хүрээнд бид багшийн хөдөлмөр, үнэлэмжийн талаар өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ, төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого, багшийн нийгмийн баталгааны эрх зүйн зохицуулалт, гадаад орнуудад багшийн хөдөлмөрийг үнэлж буй дэвшилтэт арга туршлагуудад тулгуурлан дараах дүгнэлтийг хийж байна. Багшийн хөдөлмөрийн үр дүн нь түүний үйл ажиллагаа, арга барил, цаг ашиглалт, хөдөлмөр зохион байгуулалтаас ихээхэн хамаардаг, сурагчдын сонирхол нь амархан илэрдэггүйн дээр үргэлж хөгжин өөрчлөгдөж байдаг; объект нь нэгэн зэрэг субъект болдог; алдааг богинохон хугацаанд гаргах боловч сурган хүмүүжүүлэх энэ алдаагаа засаж залруулахад маш их хугацаа, ур чадвар, хүчин чармайлт шаарддаг; үйл ажиллагаанд нь санамсаргүй зүйл нөлөөлөх магадлал ихтэй байдгаас сэтгэлгээний хурд, уян хатан байдал, уран арга барилыг шаарддаг онцлогтой. Нэгэнт багшийн хөдөлмөр ийм онцлогтой болохоор түүнийг үнэлэх үнэлэмж нь оюуны бусад хөдөлмөрийн хүмүүсийнхээс арай өөр шалгуурыг шаарддаг юм. Тухайлбал, зарим судлаачийнхаар багшийн хөдөлмөрийг иргэд, шавь нарын зүгээс үнэлсэн үнэлгээ нь боловсролыг өөрийг нь үнэлэх үнэлэмж, харин багшийн хөдөлмөр нь боловсролын үйл ажиллагааг үнэлэх үнэлэмжийн субъект болдог байна. Аливаа үнэлэмж нь үнэлэгч субъект, үнэлэгдэгч объект, үнэлгээ гэсэн 3 хэсгээс бүрдэх ба энэ нь багшийн хөдөлмөрийн үнэлэмжид ч нэгэн адил хамаарна гэж үзэж байна. Багшийн хөдөлмөрийн үр дүн нь бүтээмжтэй, мөн үнэлэмжтэй шууд холбоотой. Манай улсад тэдний хөдөлмөрийг тухайн цаг үеийн байдал, хэрэгцээ, нийгмийн байгуулалтын зорилттой холбоотой үнэлж ирсэн бол өнөө үед багшийг дэмжих, туслах, хөгжих нөхцлийг нь бүрдүүлэн үйл ажиллагаанд нь шинжилгээ хийх үүднээс үнэлгээг үр дүнг нь нэмэгдүүлэх нэг хөшүүрэг болгохуйцаар үнэлэмжтэй холбон бодитоор хийх шаардлагатай байна. Сургалтын менежер нь багш нарт тодорхой биш шаардлага тавьдаг, хичээлийн бэлтгэл хангахад залуу багш нар илүү цаг зарцуулж байгаа боловч ЕБС-ийн багш нар ерөнхийдөө хувийн зохион байгуулалт муутай, зарим багш хичээлдээ бэлтгэлгүй ирэх явдал элбэг тохиолдож байгаа нь нэг талаас сургуулийн удирдлагын арга барилтай, нөгөө талаас багш нарын сэтгэлгээ, ажил үүрэгтээ чин сэтгэлээсээ хандах хандлагатай холбоотой байгаа нь судалгаагаар тогтоогдсон юм. Судалгаанд хамрагдсан багш нарын
17.5% нь төлөвлөсөн хичээлээ цагтаа багтаадаггүй,
18.7% нь мэргэжлээ дээшлүүлэх бололцоо олддоггүй, ихэнх хувь нь хувийн зохион байгуулалт муутай гэж хариулсан нь нэг талаас тэд сургалтын хөтөлбөрөө цагийн хувьд оновчтой төлөвлөн боловсруулаагүйтэй, нөгөө талаас өөрийнх нь чадвар тааруу байгаатай холбоотой тул багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг тодорхой хэмжээгээр бууруулсан байна. ЕБС-ийн багшийн ажлыг ямар субъектуудаар үнэлүүлэх нь зүйтэй вэ? гэсэн асуултанд
56.9% нь захирал сургалтын менежерээр, 73% нь эцэг эхээр,
56.3% нь сурагчдаар үнэлүүлэх нь буруу гэж хариулсан хэрнээ багшийн ажлын чухам ямар хэсгийг нь хэнээр яаж үнэлүүлэхийг нарийн тодруулаагүй. Иймээс багшийн хөдөлмөрийг үнэлэхдээ түүний мэргэжлийн түвшин, олон нийтийн ба удирдлага зохион байгуулалтын ажлыг бус, зөвхөн заах аргазүй, ёс суртахууны талын ажлыг сурагчдаар үнэлүүлж байх нь зүйтэй гэж дүгнэхэд хүрлээ. Багш сурагчийн харилцааны таагүй байдал (8%), сурагчийн идэвхи сонирхолгүй байдал (
32.1%), багшийн хариуцлагагүй, ёс зүйгүй байдал (61%) байгаа нь багшийн ажлын үнэлэмжийг бууруулж байгаагийн зэрэгцээ тэдний
78.7% ихэнх нь хүн амын орлогын дундаж түвшнээс доогуур байгаа, орлогоо нэмэгдүүлэхийн тулд давхар ажил эрхэлдэг (
6.3%) явдал үүнд сөргөөр нөлөөлсөн байна. Багшийн хөдөлмөр түүний үнэлэмжийг ажиглалт, харьцуулалт, ярилцлага, асуулгын аргаар судалж, задлан шинжилгээ хийлээ. Судалгаанаас үзэхэд багшийн хөдөлмөрийг үнэлж байгаа субъектүүдийн ойлголт нэг мөр болоогүй, шалгадаг үзүүлэлтүүд нь тодорхой биш байгаагаас болж тэд аливаа хяналт шалгалтаас зохих үнэлгээ авахын тулд үйл ажиллагаа, үр дүнгээ түүнд зохицуулан тайлагнах болжээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 264
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :