Энэхүү ажил нь удиртгал, үндсэн гурван бүлэг, ерөнхий дүгнэлт, ном зүйн жагсаалт, хавсралтыг агуулсан нийт 124 хуудас бичлэг, 31 хүснэгт, 24 зураг, 4 бүдүүвч, схемээс бүрдэж байна. Удиртгал хэсэгт сэдвийн үндэслэл, асуудлын судлагдсан байдал, диссертацийн ажлын зорилго, судалгааны асуудал, түүнийг шийдвэрлэх зорилтууд, судалгааны онол арга зүйн үндэс, ач холбогдол зэргийг тусгасан. Нэгдүгээр бүлэгт, хүний хөгжил, түүнийг хэмжих онол, арга зүйн үндсэн асуудлуудыг хүний хөгжлийн үзэл баримтлал, хүний хөгжлийн түвшинг тооцож буй өнөөгийн аргачлал, түүний давуу болон сул талуудын талаар хөндсөн. Хоёрдугаар бүлэгт, Монгол улсын хүний хөгжлийн ерөнхий түвшин, өөрчлөлт, орон нутаг дахь ялгаатай байдлыг шинжлэн судалсан. Гуравдугаар бүлэгт, хүний хөгжлийн индекст орон нутгийн онцлогийг тусгах арга зүйн зарим асуудлыг хөндөж тавьсны зэрэгцээ, нэмэлт үзүүлэлтээр баяжуулсан аргачлалын дагуу аймгуудын хүний хөгжлийн түвшинг тооцоолж, НҮБ-ын аргачлалтай харьцуулан дүгнэсэн. Дүгнэлт хэсэгт диссертацийн ажлын үр дүнд суурилсан дүгнэлт, саналыг илэрхийлсэн болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0