Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сэнгийн Эрдэнийн хүүрнэл зохиолын төрөл зүйл, уран чадварын асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2303
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Намтар, уран бүтээл, хүүрнэл зохиол, өгүүлэг, тууж, роман, туурьч, уран чадвар

Аннотаци

С.Эрдэнийн хүүрнэл зохиолын төрөл зүйл , уран чадварын асуудалд сэдэвт энэхүү ганц сэдэвт зохиол нь удиртгал, үндсэн хоёр бүлэг, бүлэг бүр гурван хэсэг, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрдэж байна. I бүлэг "С.Эрдэнийн тууж, романы туурвил зүйн онцлог" энэ нь: а. Эрдэнийн намтар, уран бүтээлийн тойм б. Туужийн туурвил зүй, уран сайхны онцлог в. Роман бичлэг,төрөл зүйл, уран сайхны онцлог II бүлэг "С.Эрдэнийн өгүүллэг, туурь, нийтлэлийн уран чадвар" энэ нь: а. Өгүүллэг бичлэгийн шинэчлэл, уран чадвар б. С.Эрдэнийн туурийн урлах аргын онцлог в. Уран нийтлэлийн онцлог, шинэлэг тал хэмээх гурван дэд хэсэгтэй, дүгнэлт, ном зүй , хавсралт гэсэн бүтэцтэй. Бид энэхүү судалгаагаар Монгол улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн хүүрнэл зохиолын Монголын орчин үеийн уран зохиолд эзлэх байр суурийг тодорхойлж, туурвил зүй дэх өвөрмөц онцлог, арга барилын ялгааг тодотгодог гүн ухаан, бодол ухаарлын өнгө аясыг тодруулах замаар түүний хүүрнэл зохиолын олон төрөл зүйлээр бичсэн нийт бүтээлүүдийг нь хамарч, уран чадварынх нь зарим давтагдашгүй онцлогийг тодотгох зорилго тавьсан юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 319
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :