Манай орон нийгэм эдийн засгийн шинэ харилцаанд орсноор хуучин улсын сангийн аж ахуйнууд задарч, төмсний үйлдвэрлэл хувийн аж ахуйд шилжих үеийн бэрхшээлээс шалтгаалан нэгж талбайгаас авах ургацын хэмжээ 2 дахин буурсан ба 2002 онд сүүлийн 10 жилд хамгийн их 10,2 мянган га талбайд тариалалт хийсэн боловч нэг га-гаас дөнгөж 39,7 цн ургац авч байсан байна.
Одоо дэлхийн төмсний дундаж ургац 16 тн/га байгаа ба Ази Африкийн ихэнх хөгжиж буй оронд
6.7 тн/га-гаас хэтрэхгүй байна. Харин манай оронд одоогийн байдлаар хүнсний хэрэглээний төмсний 70 гаруй хувийг Хятад улсаас импортоор авч хангаж байна. Төмсний тариаланг эрчимжүүлэхэд тариалах арга ажиллагааг сайжруулахаас гадна, ургац өгөх чадавхи сайтай сортыг шинээр гаргах ба нутагшуулах, сайн чанарын үр гаргахын тулд төмсний элит үр үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөтлөн явуулах, үйлдвэрлэлд өгөх өгөөжийг нь дээшлүүлэх явдал чухал болоод байна.
Төмсний тариаланг үр өгөөжтэй болгохын тулд өөрийн оронд гадаад орноос авч туршин, улсын сорт сорилтод соригдож нутагшсан, манай орны нөхцөлд зохицон арвин ургац өгдөг сортыг үржүүлэх, шинээр сорих ажлыг чанартай хийж, сайн чанарын үрийн материалтай болж чадвал арвин ургац авах бүрэн боломжтой. Төмсний нутагшсан ба ирээдүйтэй сортуудын биологи, аж ахуйн шинж чанарыг харъцуулан судалж арвин ургац өгөх, технологийн шаардлага хангасан сортыг шалгаруулан үр дүнг өрхийн тариалан, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн нэвтруулж өөрийн оронд ургуулсан сортын төмсөөр үйлдвэрлэл явуулах нь, экологийн гаралтай цэвэр төмс хэрэглэх боломжийг бүрдүүлэх юм.
Бидний судалгааны ажлын гол зорилго нь төмсний нутагшсан ба ирээдүйтэй сортуудын аж ахуй биологийн шинж чанарыг өсөлт хөгжилтийн биологи, физиологийн онцлогтой нь холбон судлах замаар тариалангийн төв бүсэд тохиромжтой сортын үндсэн параметрүүдийг тогтоох явдал юм. Энэ зорилгоор дараахь зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд:
1. Тариалангийн төв бүсийн усалгаагүй нөхцөлд төмсний сортуудын ургац бүрэлдэх онцлогийг илрүүлэх
2. Фотосинтезийн бүтээгдэхүүншилтийн үзүүлэлтүүдийг тодорхойлох
З. Төмсний сортуудын агроэкологийн нөхцөлд дасан зохицох чадварыг үнэлэх
4. Тариалангийн төв бүсийн усалгаагүй нөхцөлд тохирох жишиг сортын параметрийг тодорхойлох
Судалгааны шинэлэг тал:
- Газар тариалангийн төв бүсэд төмсний сортуудын ургац бүрэлдэх онцлогийг динамикаар тодорхойлов.
- Сортуудын агроэкологийн нөхцөлд дасан зохицох чадварыг үнэлж тариалангийн төв бүсийн нөхцөлд тохирох сортын параметр гаргасан явдал болно.
Дүгнэлт:
1. Манай орны газар тариалангийн төвийн бүсийн усалгаагүй нөхцөлд бүрэн цухуйлтаас хойш эрт болцтой Приекульский ранний сорт-59, Хонгор-69, Quarta, Шийр-6-83, Vitara-85, Д-1-87 хоногуудад боловсорч байна.
2. Нутагшсан Приекульский ранний сорт нь бусад сортуудаас хамгийн бага ногоон масс үүсгэдэг ба эрт иш навч нъ хагдардаг, Хонгор сорт дээрхи сортоос арай хожуу хагдарч байхад, VItara болон бусад сортуудын ногоон массын хагдралт ургалтын сүүл рүү жигдхэн явагдаж эцсийн хураалт хүртэл тодорхой хэмжээний ногоон масстай байна.
З. Бидний судалгааы дүнгээр дунд болцтой сортуудын булцууны хуримтлал 8 дугаар сарын 15-25-ны хооронд эрчимтэй нэмэгдэж байна. Энэ онцлогийг үндэслэн цаг уур дулаарч, ургалтын хоног уртасч байгаа одоогийн нөхцөлд дунд болцтой сортуудыг тариалахад тохиромжтой байна.
4. Төмсний ургамлын үндсэнд нийлэгжсэн бүтээгдэхүүний шилжилт ерөнхийдөө навчныхтай төстэй явагдаж байна. Харин ишний Аj навчныхтай харьцуулбал алгуур явагдах боловч доод утгадаа ижил хугацаанд хүрч Приекулъский ранний, Хонгор сортуудын ишний Aj-
0.051-
0. 095, дунд болцтой сортуудын Aj-
0.100-
0.214 байгаа нь хураалт хүртэл иш хагдрахгүй байгааг харуулж байна.
5. Судалгааны жилүүдийн дунджаар хамгийн өндөр ургацтай Vitara сорт-26,1тн/га, бусад сортуууд-
19. 7-
24. 7 тн/га ургац өгч ган, өвчин тэсвэрлэлтийн үнэлгээгээр сортууд дунд зэрэг тэсвэртэй байна. Одоо хэрэглэгчид гүехэн нүдтэй, шар махлаг эдтэй сортыг хүнсэндээ ихээр хэрэглэх болсон боловч, Приекульский ранний сорт манай оронд нутагшсан, эрт болцтой цагаан махлаг эдтэй, амттай, хүнсний сорт хэвээр байна.
6. Манай орны газар тариалангийн төв бүсийн усалгаагүй нөхцөлд төмсний фотосинтезлэх навчны гадаргуу эрт болцтой сортод
13.3 мян.м2/га/ дунд эрт болцтой сортод
15.1 мян.м2 /га, дунд болцтой сортуудад
18.4-
18.7 1 мян.м2 /га байна.
7. Газар тариалангийн төв бүсийн усалгаагүй нөхцөлд 70-75 хоногт боловсордог,
35.0-40 мян.м2/га навчны талбай үүсгэдэг, фотосинтезийн цэвэр бүтээгдэхүүн
2.74-
3.05 г/м2 хоногт үүсгэдэг, 25-30 тн/га ургац өгдөг, нэг бутны булцууны тоо 10-12 ширхэг эртийн сортыг, 80-90 хоногт боловсордог,
40.0-
45.0 мян.л/га навчны талбай үүсгэдэг, фЦБ-
3.79-
4.5 г/м2 хоногт үүсгэдэг, 28-35 тн/га ургац өгдөг, нэг бутны булцууны тоо 10-15 ширхэг, ган өвчинд тэсвэртэй, биохими технологийн шаардлага хангасан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0