Нүүрсний ил уурхайн үйл ажиллагаанд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол тоос бөгөөд гол эх үүсвэр нь хучилтгүй зам байдаг. Уурхайн технологийн тээврээс үүсэх тоосыг бууруулах чиглэлээр олон тооны судалгаа хийгдсэн боловч нүүрсний ил уурхайн замын шаварлаг ул хөрсийг физик механик шинж чанартай нь холбон бөхжүүлэн тоосыг бууруулах ажлууд төдийлөн хийгдээгүй байна. Иймд нүүрсний ил уурхайн замын ул хөрсийг гадаргуугийн идэвхт бодис хэрэглэн бат бөх, барьцалдах чанартай болгон бөхжүүлж тоосыг бууруулах асуудал чухлаар тавигдаж байна. Судалгаанд Ухаа Худагийн уурхайг обьект болгон сонгож авахдаа хуурайшилт ихтэй говийн нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг, байгаль орчин, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тоосны хэмжилт судалгааг хийх орчин нөхцөл нь бүрдсэн үндэслэл болгон авлаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0