1. Дүрс боловсруулах, энэ арга нь зайн оношлогоо, эмчилгээг Монгол улсад нэвтрүүлэх боломжийг нээсэн.
2.Клиникийн төв эмнэлгүүдийн хооронд мэдээллийн сан үүсгэх, мэдээлэл солилцох, төвөөс алслагдсан эмнэлгүүдийг шаардлагатай мэдээллээр хангах, зайн сургалт явуулах, зөвлөлгөө өгөх, олон улсын хэмжээнд мэдээлэл солилцох бололцоог бүрдүүлсэн.
3. Анагаахын дүрс боловсруулах алгоритмд тулгуурлан дүрслэл оношлогооны иж бүрэн программ хангамжийг эмнэлгийн практикт ашиглах шинэ дэвшилт технологи бий болсон.
4. Энэхүү дүрс боловсруулах алгоритмыг рентген оношлогоонд ашигласан шинжилгээ нь уушгийн хавдрын ялгах оношлогоог эрс сайжруулж, оношийг цаг алдалгүй тавих боломжийг харуулсан.