Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Уламжлалт анагаах ухааны онол арга зүйн уламжлал шинэчлэлийн зарим асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 824
Хамгаалсан он : 1996
Түлхүүр үг : тогтолцооны ерөнхий онол, халуун хүйтэн өвчин, тодорхой бус логик

Аннотаци

Энэтхэг-Төвд-Монгол эмнэлгийн онол арга зүйн уламжлал шинэчлэлийн асуудлыг 3000 гаруй жилийн туршид цогцлон буй болсон сурвалжуудын уламжлалын хэлхээнд авч үзэх ерөнхий зорилго тавьсан. Шинжлэх ухаан-практикийн ач холбогдол Энэтхэг-Төвд-Монголын УАУ-ы уламжлал шинэчлэлийг түүхэн хөгжилд нь нэгдмэлээр авч үзэж тайлсан ба УАУ-ы онол арга зүйн шинэчлэлийн нэг үндэс болсон "Хэрэгт товчоон" бүлгийн утга агуулга, мөн чанарыг тодорхойлон зөв онош тавих үндэслэлийн учрыг гарган өгсөнд уг ажлын онол арга зүйн ач холбогдол нь оршино. Энэ нь тогтолцооны ерөнхий онол (ТЕО)-ын бүтэц эрэмбэлэгдэлтийн I шат нь дараа дараагийнхаа халуун хүйтэн өвчнийг зөв танивал эмчилгээ зөвөөр явагдах шинжлэх ухааны үндэслэлийг тайлбарлаж өгснөөрөө танин мэдэхүйн ач тус нь тодорхойлогдоно. Үүгээрээ УАУ-ы онош эмчилгээнд нэгдүгээрт анхаарах асуудал нь халуун хүйтэн өвчнийг алдаагүй таних явдал гэдгийг үндэслэж өгснөөр практик ач холбогдол тодорхойлогдоно. Нөгөө талаас "Жүд-ши" түүний тайлбаруудын үндэс суурин дээр "тодорхой бус логик" загвараар УАУ-ы онош эмчилгээний "эксперт систем"-ийг боловсруулав. Судалгааны үндсэн материалаар "Жүд-ши" түүний 3-р ботийн 13-р бүлэг "Хэрэгт товчоон"-ыг сонгон авсан. Зохиомол оюуны элемент оруулж, УАУ-ы үндсэн таван бүтэц болох хий, шар, бадгана, цус, шар усны тэнцвэр, хямралыг оношлох, эмчлэх зарчим боловсруулах эксперт системийг бүтээхэд шаардлагатай техник, програм хангамжуудыг хэрэглэсэн.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 201
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :