Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гурав хүртэлх насны хүүхдийн түнхний төрөлхийн мултралыг эрт оношлох, эмчилгээг сонгох



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1031
Хамгаалсан он : 1998
Түлхүүр үг : түнхний мултрал, алцайх хөдөлгөөн, татлага, гөлтгөнө боолт, хөлийн богиносолт

Аннотаци

Түнхний төрөлхийн мултрал хүүхдийн тулгуур эрхтний согогийн дотор хамгийн хүнд согог юм. Судалгааны зорилго 0-3 насны хүүхдийн түнхний төрөлхийн мултралыг эрт оношлох, эмчилгээний аргыг сонгох, мэс заслын бус аргыг боловсронгуй болгоход судалгааны зорилго оршино. Дүгнэлт 1. Гурав хүртэлх насны хүүхдийн түнхний үеийн мултралын үед алцайх хөдөлгөөн хомсдох шинж ба Ортолан-Марксын шинж
58.8-92% хүртэл өндөр давтамжтайгаар илэрч байхад хөлийн богиносолт, өгзөг гуяны хуниас зөрүүтэй байх, Тренделенбурга-Дюшены зэрэг шинжүүд
15.3-
43.8%-д илэрч байна.
2. Түнхний төрөлхийн мултралын сүүжний тогооны хөмөг, дунд чөмөгний жинс хүзүү ба хүзүүний урагшаа эргэлтийн, Вибергын өнцгүүдийн өөрчлөлтийн рентген шинжээр 68-96%-д оношлох боломжтой.
3. Түнхний төрөлхийн мултралын чанд авиан шинжилгээнд альфа өнцөг 55°-аас багасч, бетта өнцөг 77°-аас ихэснэ.
4. Түнхний төрөлхийн мултралыг 0-1 хүртэлх насанд тэвх мод-суран дөрөөвч, 1-3 насанд татлага, гөлтгөнө боолтоор эмчилсэн нь 96-
98.2%-ийн үр дүнтэй байна.
5. 0-3 насны хүүхдийн түнхний төрөлхийн мултралыг эмчлэх сонгомол аргын
93.8%-ийг эвийн,
6.2% нь мэс засал эмчилгээ эзлэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 227
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :