Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Халдвар-хордлого-хандлагат мэдээллийн тогтолцооны эмнэлзүйн анагаахын өгөөж



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 977
Хамгаалсан он : 1998
Түлхүүр үг : стресс-норм, кетохүчилшил, сэлгэлцэл-хуваариламжийн хямрал, ховдлын цус хөөлт

Аннотаци

Судалгааны зорилго Халдвар-хордлогоор хүндрэгсдийн оношлогоо-эмчилгээг төгөлдөржүүлэх чиглэлтэй "XXXIII-хандлагат мэдээллийн тогтолццоо"-г үндэслэн эмнэлзүйн анагаахын өгөөжийг нь судлах зорилгыг тавьж энэхүү судалгааг хийлээ. Бүтээлийн шинэлэг тал ХХХШ-хандлагат мэдээллийн тогтолцоог боловсруулж шийдвэрлэн халдвар-хордлогын талаархи эрдэм судлалын онол-арга зүйн шинэ ирээдүйтэй чиглэлийг тогтоолоо. Үүнд: 1. ХСТД-АД-ХХХШ-ийн шүтэлцээг тогтоож, өмнө нь төдийлөн тодорхой хөндөгдөөгүй байсан, стресс-хязгаар, стресс-норм, хомсдол, сэлгэлцэл-хуваариламжийн хямрал, олон эрхтэний дутмагшил, хийн солилцооны хоршсон хямралын онцлогийг тодорхойлов.
2. Олон хувилбарт хандлагат-дүн шинжилгээ хийхэд Bayers стратегийг ашиглан жишиг шаардлагыг хангасан (SE
96.07-
99.31%; DE
90.61-
96.01%; SP
36.97-
47.68%, PVP
92.86-
97.5%, PVN
14.466-
27.6%) ялган оношлох олон хувилбарт шалгавар дэвшүүлж байна.
3. ХСХТ-хямрал-амьсгал дутмагшлын автоматжуулсан оношлогоо нь зохист оношлогооны шаардлага хангаж байгааг нотлов.
4. Эмийн эмчилгээний хувилбарыг цогц шинжих аргазүй боловсруулж хэрэгжүүлэн ХХХШ-ээр хүндрэгсдийг эмчлэх тулгуур зарчмыг дэвшүүлэв. Жишиг эмчилгээнээс
65.0-
80.0% зарчмын ялгаа бүхий "ялгарамжтай оносон сэхээлт" хийх эмчилгээний хувилбарыг боловсруулж, өргөн хэрэглэж буй зарим эм эгзэгт эргүүлэгт нөлөөлдгийг тогтоож, эмчлэх аргачлалын үндсийг шинээр боловсруулав.
5. "Халдвар-хордлого", "амьсгал дутмагшил", "хүчилтөрөгч дутал" клиник-физиологийн эмзэг бүсийг тодруулан цогц оношлон-эмчлэх нэгдмэл тогтолцоонд хамруулан, ХСТ-ХХХШ-АД-ын эгзэгт эргүүлэг үүсэн даамжрах зүй тогтлын талаар шинэлэг санаа дэвшүүллээ.
6. ХХХШ-хандлагат мэдээллийн тогтолцоо нь байнга төгөлдөржих эмнэлзүйн анагаахын өгөөжтэй нээлттэй тогтолцоо төдийгүй нэгэнт хуримтлагдсан эмнэлзүй-хөдөлгөөнт тэнцвэрлэмжийн үзүүлэлтийн мэдээний сан нь дахин сэргээгдэх чадамжтай туршин шинжлэлийн сан болохыг нотолллоо.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 197
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :