1. Байесийн аргад тулгуурлан: А. Хүчил-суурь-хийн тэнцвэрлэмж хямрал, амьсгал дутмагшил, халдвар хордлогын клиник-физиологийн 55 хувилбарыг ялган оношлох цошц шалгавар; Б. Эмийн эмчилгээ сонголтыг шинжих арга зүйг тус тус боловсруулав. Мөнхүү клиник физиологийн хувилбарын эмнэлзүй-гомеостазын онцлог, шүтэлцээг тогтоож, эмийн үр нөлөө/эрсдэл, эмчилгээ сонголтын ялгааг тодорхойллоо.
2. Хүчил-суурь-хийн тэнцвэрлэмжийн үзүүлэлт болон, амьсгал дутмагшилыг цахим тооцоолуураар тооцоолон цогц оношлох аргыг дэвшүүллээ.
3. Хүчил-суурь-хийн тэнцвэрлэмж хямрал, амьсгал дутмагшил, халдвар хордлого, эм гэсэн харилцан даамжруулах эргүүлгийн зүй тогтлыг илрүүлж халдвар хордлогоор хүндрэгсдийн оношлогоо-эмчилгээний онол арга зүйн үндсийг боловсрууллаа.