Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн үе шатуудыг археологийн олдворууд, түүх, онолын тулгуур материалууд болон анагаах ухааны эртний бүтээлээс тусгайлан судалж, түүний олон талт асуудлуудыг нэгтгэн дүгнэж, боловсруулах, улмаар шинэ чулуун зэвсгийн үеэс XX зууны эхэн хүртэлх Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг цогц болгон гаргалаа.
1.Баримт, нотолгоонд түшиглэн Монголын уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжлийг шинэ чулуун зэвсгийн үеэс XXI зууны эхэн үе хүртэл 6 үед хуваан судлах үндэслэлийг гаргалаа.
2.Археологийн болон бичиг, судрын судалгааны үр дүнд тулгуурлан Монголын уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжлийг 5000 жилээр тоологдох боломжтойг тогтоов.
3.МЭӨ 209 оноос МЭ 1206 он хүртэлх эрт үеийн 5 эмчийн амьдарч байсан цаг, тэдний бүтээл, товч намтар болон төөнүүр, хануур, хатгах эмчилгээний аргуудын гарал үүсэл, хэрэглээг анх удаа тодруулан гаргав.
4.Эх сурвалж хомсхон 1206-аас 1578 он хүртэлх үеийн анагаах ухааны хөгжлийг олдож буй материал дээр тодруулан баяжуулж, "Алтангэрэл" судрын анагаах ухааны бүлэг, "Идээ ундааны жинхэнэ товч" бүтээлийг задлан тайлбарлав.
5.1578 оноос 1921 он хүртэл хугацаанд Монголд "Анагаах ухааны дөрвөн үндэс", "Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг", "Хатгах, төөнөх тэргүүтэн хураасан ном, дэвтэр", "Хар домын судар" гэсэн дөрвөн томоохон урсгал (сургууль) бий болсоныг анх удаа гарган тавьж, урсгал тус бүрий түүхийг баримтаар баталгаажуулж өглөө.
б.Уламжлалт анагаах ухааны хөгжилтөд гол нөлөө үзүүлсэн "Данжуур"-ын доторхи анагаах ухааны зохиолууд, «Mэргэд гарахын орон" зэрэг томоохон бүтээлийн анагаах ухааны бүлгүүдийг судлан үг утгын тайлбар хийж, зохиогчдыг нь тодрууллаа.
7. Мамба дацантай байсан 104 томоохон хүрээ, сүм, хийдийн нэрийг 86 манба дацангиин байгуулагдсан оныг тогтоож, алдартай 19 эмч, маарамба, эрдэмтдиин намтар, тэдгээрийн 31 зохиолыг судлан Энэтхэг, Түвэдиин аиагаах ухаанд давтагдашгүй шинэлэг онол, эмчилгээнии аргуудыг ялган тогтоов.
8.Монгол эмч, маарамба нарын бүтээл дзх шинэлэг, сэтгэлгээний дэвшилтэд хүрсэн, "Анагаах ухааны дөрвөн үндэс" зохиолын онолын зарим ойлголтыг шинэчлэж чадсан хүйтэн өвчин, үндсэн өвчнийг ялган оношлох, эмчлэх зэрэг шинэ онол, арга зүйг нээн тайлбар хийж практикт хзрэглэх нөхцлийг бүрдүүлэв.
9.Монголын эмч, маарамбууд ХШБ түүнтзй төстэй онол, ойлголтыг хегжүүлэх явцдаа 2-3 тэрбум жилийн өмнө үүсч, төлөвшин өнөөг хүртэл амьдрал, амьд оршихуйн үндсийг тээж ирсэн эсийн доторхи бүтэц, үйл ажиллагааны "МБ-ы 3 төлөв, РОП 3 төлөв" гэсэн шугамыг гадаад шинжээс нь хөөж, нэн оновчтой томъёолж, тэр нь оношлогоо, эмчилгээ, эмт бодис, идээ, ундаа, заслын онолын үндэс болсоор байгааг тодруулан гаргав.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 17
Ишлэгдсэн тоо : 0