Уушгины өмөнг оношлоход рентген ба компьютерт томографийн шинжилгээ, трансторакаль биопсийн шинжилгээг хавсран хэрэглэж, эдгээр аргуудын оношлох боломжийг тогтооход энэхүү судалгааны ажлын зорилго оршино. Судалгааны шинэлэг тал Манай орны практикт анх удаа уушгины өмөн өвчнийг оношлоход КТ ба Трансторакаль биопсийн шинжилгээний давуу талыг ашигласан. Аксиаль проекци дахь цээжний хөндийн эрхтний рентген анатомийг судлан, зарим бүтцийн баримжаалах хэмжээг эрхтний рентген анатомийг судлан, зарим бүтцийн баримжаалах хэмжээг 23 үзүүлэлтээр гаргасан. Ердийн рентген шинжилгээгээр илрүүлэх боломжгүй уушгины өмөнгийн зарим рентгенонегатив шинжүүдийг КТ-аар оношлох боломжтойг тогтоож, хавдрын тархалт, үе шатыг өвчтөнд зовиуртай бусад багажийн шинжилгээг хэрэглэлгүй тодорхойлсон. Голтын үсэрхийлэл авч гэмтсэн тунгалгийн зангилаа, хавдрын орчиндоо нэвчсэн ургалт болон эмнэлзүйн шинж илрээгүй байгаа алсын эрхтний үсэрхийллийг КТ-ийн аргаар илрүүлэх боломжтойг баталсан. Рентген ба КТ-ийн шинжилгээгээр уушгины хортой, хоргүй хавдыг ялган оношлох шалгуур болон нарийн зүүгээр уушгинаас биопсийн шинжилгээ авах аргачлалыг боловсруулсан. Дүгнэлт 1. Компьютерт томографийн аксиаль дүрслэл нь цээжний хөндийн бүх эд, эрхтэн, бүтцийг нэгэн зэрэг шинжилж болохуйц орон зайн шийдэл өндөртэй, тухайн бүтцүүдийн шугаман ба талбайн хэмжээ (
0.001), эдийн нягтын зөрүүг (
0.5%) өндөр нарийвчлалтай гаргах чадвартайгаараа ердийн рентген-томографийн шинжилгээнээс давуутай байна.
2. КТ-ийн тусламжтайгаар УТӨ-гийн үед илэрсэн рентген шинжүүдийг (ГХН-ын шинж-
96.5%, хавдрын зангилаа-
43.1%) ердийн рентген шинжилгээг (ГХН-ын шинж-
68.9%, хавдрын зангилаа-
17.2%) бодвол найдвартай бөгөөд эрт илрүүлж байна.
3. КТ-аар уушгины захын байрлалтай өмөнг оношлоход харьцангуй өвөрмөц, найдвартай шинжүүд нь хавдрын зөв биш дугуй хэлбэр (
80.7%), нэг төрлийн жигд бүтэц (
82.6%), нягт нь
385.8±
14.2 ед. хүртэл буурсан хавдрын зангилааны бүдэг хүрээ (85%) байгааг бидний судалгааны дүн харуулж байна.
4. КТ-аар УӨ-гийн улмаас ТЗ-нд өгсөн үсэрхийлэл (УТӨ-55%, УЗӨ-
62.9%) ба УТӨ-гийн үед хавдрын зангилааны голт руу нэвчсэн ургалт (14 тохиолдол), алсын эрхтэнд өгсөн далд үсэрхийлэл (
8.6%) болон хавдрын байрлал, түүний орчны эд, эрхтэнтэйгээ харьцаж буй байдал зэргийг нарийн тодорхойлох нь эмчилгээний төрлийг оновчтой сонгоход чухал мэдээлэл болж байна.
5. КТ ба рентген харалтын хяналтан доор хийдэг Трансторакаль биопсийн шинжилгээ нь хүндрэл багатай (
6.6%), УӨ-гийн оношийг богино хугацаанд, эд эсийн түвшинд найдвартай тавих (
93.4%) чадвартай, оношлогооны сайн арга гэдэг нь харагдаж байна.
6. КТ-ийн арга нь УӨ-г оношлох өндөр мэдрэг (
93.6%) арга гэдэг нь харагдаж байна.