Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Уур амьсгалын зарим хүчин зүйл газрын бүрхэвчид үзүүлэх нөлөөг Landsat-TM болон NOAA дагуулын мэдээгээр тодорхойлох нь



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2310
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : хур тунадас, хиймэл дагуул, альбедо, ялгах чадвар, температур

Аннотаци

1.Орхон-Сэлэнгийн сав газрын агаарын температур сүүлийн 15 жилд
0.73-1.22 градусаар дулаарч, Булганаас бусад газарт жилийн дундаж агаарын температур 00-аас дээш болсон, дулааралт цаашдаа ч үргэлжлэх хандлагатай байна. Жилийн нийт тунадас
6.4-
43.5 мм-ээр буурснаас дулааны улирлын тунадас
0.6-1.3 хувиар буурч жилийн нийт тунадасны
91.9-
95.4 хувийг эзлэх болсон зэрэг нь байгалийн бүсийн хил өөрчлөгдөх боломжтой нөхцөл бүрдсэнийг харуулж байна.

2.Бэлчээрийн хашаалаагүй талбайн ургац ургамалжилтын индекстэй эерэг, сайн хамааралтай ба ургац нэмэгдэх тутам хамаарлын коэффициентийн утга ихсэж байгаа тул NDVI-д үндэслэн цаг хугацааны давтамжтайгаар ургацын хэмжээг тооцоолж, зургаар илэрхийлэх боломжтой.

3.10 градусаас дээших дулааны нийлбэр нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалтын хугацаа уртассан, дулааны улирлын тунадасны бууралтын хэмжээ төдийлөн их биш байгаа нь ургамлын ургалтанд таатай нөлөөлөх үзүүлэлт мэт боловч тийм нөхцөл ажиглагдахгүй байна. Энэ нь ургамлын ургалтын эмзэг үед агаар, хөрс хэт халах, орж байгаа тунадасны эрчим ихсэж, давтамж цөөрөх зэрэг цаг агаарын тогтворгүй байдал ихсэж байгаатай холбоотой.
4.Гадаргын температур 20 градусаас бага үед NDVI-тэй эерэг, түүнээс их болоход урвуу хамааралтай болж температур нэмэгдэх тутам урвуу хамаарал хүчтэй болсон. Иймээс чийг дутмаг үед 20 градусын температур ургамалд тохиромжгүй нөлөөллийн босго болно.

5.Бэлчээрийн NDVI нь ургалтын хугацаанаас хамаараад
0.08-
0.37, ойд
0.38-
0.71, голын нугад
0.31-
0.59, тариалангийн талбайд
0.01-
0.7, уриншинд -
0.06-аас
0.06 хооронд хэлбэлзэнэ. Газрын бүрхэвчийн төрлөөс хамаараад тухайн үеийн температур харилцан адилгүй, уриншинд хамгийн өндөр (
45.6-
50.50C), голын усанд хамгийн бага (
27.2-
29.10C) байна. Гадаргын альбедо нугад хамгийн өндөр (
0.165-
0.203), усан гадаргад хамгийн бага (
0.047-
0.097) байна.

6.Атаршсан газрын ургамлан нөмрөгийн NDVI нь орчны бэлчээрийнхээс
0.2-оос
0.4-өөр илүү байгаа нь сукцессийн анхдагч зүйлс нь климакс үетэй харьцуулахад биомасс нь харьцангуй өндөр бүтээмжтэй байдгийг баталж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 255
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :