Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эх бичвэрийн машинаар боловсруулахад нэр үгийг хэлбэрээр таньж хэвжүүлэх нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1263
Хамгаалсан он : 2003
Түлхүүр үг : монгол хэл, нэр үг, мэдлэг хангамж, мэдээлэл хайлт

Аннотаци

Монгол хэл дээр зорчиж буй мэдээний автоматжуулсан боловсруулалт хөгжөөгүй, монгол хэлнийхээ компьютержүүлсэн судалгааг хийгээгүй, тухайлбал, компьютерийн хэл шинжлэлийн талаас хэл зүйг болон хэлний мэдлэг хангамжийг боловсруулаагүй явж ирлээ. Судалгааны ажлын гол зорилго нь монгол хэлээр мэдээлэл хайлт хийх ажлыг автоматжуулах боломжийг өргөтгөх, автомат орчуулгын систем хийхэд бэлтгэх хэлний мэдлэг хангамжтай болгож: - бүтэц хэл шинжлэл, хэлбэр судлалын үүднээс машинан үг зүйд нэрийн айг автоматаар танихад оршино. Дэвшүүлж буй таамаглалаа: - Нэр үгийн айг монгол хэлний хэлбэр судлалд эх бичвэрийн автомат боловсруулалтаар машинан үг зүйн түвшинд таньж болно, автомат боловсруулалтаар таньсан нэр үгийг эгүүлэн толь бичгийн хэлбэрт оруулж автоматаар хэвлүүлж болно хэмээн томъёолов. Судалгааны явцад монгол нэр үгийг автоматаар танин машинан үг зүйн ангиллыг хэл зүйн утгын хэлбэрт тулгуурлан гаргаж 471 класс тоолов. Нэр үгийг автоматаар таних хэлний хангамж бүрдүүлэх онолын гаргалгааг судлаж, хэл зүйн утга бүдэг ялгагдах нөхцөлд үгсийн сангийн утга-хэлбэрт хандах машинан үг зүйн дүрэм-руль олж болохыг тогтоож, хувирч хэрэглэгдсэн нэр үгийг толь бичгийн хэвэнд автоматаар оруулах боломжтойг нотлож нэр үгийг ийн хэвлүүлэх дүрэм олдож байгааг /нийт 24 дүрэм/ тодорхойлон тоолов. Монгол хэлний нэр үгийг автоматаар боловсруулах машинан үг зүйн мэдлэгт тулгуурласан системийн анхны хувилбарыг байгуулж, энэ ажилд дэвшүүлсэн таамаглалыг баталсан баримт-хэлний мэдлэг хангамж ашигласан үг зүйн процессорыг нэг сэдэвт зохиолд хавсаргав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 192
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :