1. Сортуудыг 5 сарын 25-нд тарихад Смена сортын ургалтын хугацаа 100, Салют-216 сортынх 104, Vision сортынх 107 хоног тус тус үргэлжилсэн ба хяналттай харьцуулахад 7 хоногоор илүү байв.
2. Сортуудыг 6 сарын 5-нд тарихад хяналт Смена сортын ургалтын хугацаа 99, Салют-216 сортынх 105, Vision сортынх 102 хоног тус тус үргэлжилсэн ба Vision -ийг хяналттай харьцуулахад 3 хоногоор илүү байв.
3 Хувилбар хоорондын хамгийн бага бодит ялгааг HCP
0.5 –ын түвшинд тооцоход 1,91 ц/га, туршлагын бодит ялгааны алдаа 5,86%туршлагын алдаа 0,88 ц\га байна. Фишерийн критерийн бодит утга 4,74, онолын утга 3,86 байгаа нь тухайн туршлагын үрийн норм хоорондын нөлөө шар буурцгийн ургацад бодиттой буйг харуулж байна.
4. Усалгаа, бордооны нөлөөг илрүүлэх хувилбар хоорондын бодит ялгааг тооцоход 2012 онд HCP
0.5 =
4.4 ц/га, 2013 онд 1.6 ц/га,2014 онд 1.47 ц/га байсан нь хяналтын хувилбараас туршлагын хувилбаруудын нөлөөг бодитой буйг гэрчилнэ. Судалгааны 3 жилийн дундаж ургац HCP
0.5 =
2.82 ц/га байв.
5. Эдийн засгийн үр ашгийн тооцооноос харахад судалгаанд хамрагдсан сортуудын нэг центнер ургацын өөрийн өртөг
58.1-
73.5 мян/төг, ашигт ажиллагааны түвшин нь
113.6-
134.5 %-тай байгаа бөгөөд Салют-216, Vision сортуудын 1 центнер бүтээгдэхүүний өөрийн өртөг хяналтаас
8.8-
15.2 мян/төг-өөр хямд байна.
6. Шар буурцгийн эрт болцтой Смена сортыг усалгаа, бордоотой нөхцөлд тарьсан судалгааны дүнгээс харахад нэг га-ийн орлого
2760.0-
2970.0 мян/төг байгаа нь хяналтаас
510.0-
720.0 мян/төг-өөр илүү, 1 центнер бүтээгдэхүүний өөрийн өртөг
37.5-
42.4 мян/төг байгаа нь хяналтаас
0.8-
5.7 мян/төг –өөр хямд, ашигт ажиллагааны түвшин
121.6-
132.0 %-тай байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0