Монгол улсад хүүхдийн гуурсан хоолойн багтраа өвчин 1000 хүүхэд дутамд 7,0+-0,9 , багтраат үрэвсэл 7,9+-0,3 тохиолдлоо. Хот суурин газар хөдөөнөөс ГХБӨ 3,9 дахин их оношлогдсон ба газар нутаг далайн түвшнээс дээшлэх тутум ГХБӨ-ний тархалт буурч байлаа. Хүүхдийн ГХБӨ-ний шалтгаанд гэрийн тоосны хачиг / 38,2%/, ургамлын тоос /25,0%/ голлох байр эзлэж байна. ГХБӨ-тэй бүх хүүхдийн 70,3% нь 5 хүртэлх насандаа багтраа эхэлсэн байна.ГХБӨ-тэй хүүхдийн 81,2% нь харшлын, 18,8% нь харшлын бус шалтгаантай байлаа.ГХБӨ-тэй болох хүчин зүйлд удамшил голлох нөлөөтэй байв.