Дорно дахин, Түвд, Монголын уламжлалт анагаах ухаанд элэг, цөсний халуун шар өвчин болон хижиг, томуу өвчний үед "Барбад" хэмээх нэрийн дор хэрэглэгдэж байсан нилээд олон ургамлууд байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь Цэх галуун таваг (Chiozosermum erectum) юм. Уг ургамлын найрлагад агуулагдах биологийн идэвхит бодисуудын дотроос "протопин"-ы бүлгийн нийлбэр алкалоидууд нь туршлагын амьтдад загварчилж үүсгэсэн элэгний цочмог, архаг үрэвслийн загвар дээр антиоксидант, мембран бэхжүүлэх үйлдлийн механизмаар элэгний эсийг үхжил, задрал, сөнөрлөөс хамгаалах идэвхтэй болохыг тогтоосон ба уг ургамлаас ялгасан нийлбэр алкалоид бүхий "Барбадин" хэмээх нэртэй элэг, цөсний үрэвслийн үед хэрэглэх бэлдмэл гаргаж эмчилгээний практикт нэвтрүүлсэн юм.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 18
Ишлэгдсэн тоо : 0