Амьд бие махбодод "Өөхний хэт исэлдэлт "-ийн процесс тодорхой тоон утгандаа бие махбод, эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангахад оролцдог бөгөөд энэ нь хэвийн хэмжээнээсээ хэтэрвэл эмгэг үзэгдэлд хүргэдэг бөгөөд хэт исэлдэлт илүүдлээр эрчимжихээс хамгаалах бүхэл бүтэн "антиоксидант тогтолцоо" байдаг. Бид энэхүү хоёр тогтолцооны тэнцвэр алдагдах байдлыг элэг, зүрх, бөөр, дэлүү, ходоод зэрэг эрхтнүүдэд эрхтэн хамааралт байдлаар явагддаг болохыг судлаж, өөхний хэт исэлдэлт хэт эрчимжихээс хамгаалах үйлдэлтэй Цэх галуун таваг (Chiazospermum erectum), Шинэсэрхүү бударгана (Salsola laricifolia),Толгодын бударгана (Salsola collina), Хуурмаг булчирхайт ортууз (Oxytropis pseudoglanduloza) зэрэг ургамлуудын биологийн иддэвхит бодисуудын фармакологийн судалгааг явуулан, элэг, бөөр хамгаалах "Барбадин", "Энхжин"ь "Нефромон" эм, дархлал сэргээх үйлдэлтэй "Салимон" нэртэй шинэ эмийн бэлдмэлийг гарган авч, эмчилгээний практикт нэвтрүүлсэн. Түүнчлэн дээрх судалгааны хүрээнд малондиалдегид, шиффийн суурь, диений кетон, диений коньюгат зэрэг хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнүүд нь судас нөлөөт идэвхтэй гэдгийг тогтоосон болно.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 18
Ишлэгдсэн тоо : 0