Манай орны нөхцөлд уушигны цочмог үрэвсэлтэй хүүхдийн цусанд хүчил-суурийн гомеостаз, хийн бүтцийг шинжилж, өөрсдийн судалж тогтоосон эрүүл хүүхдийнхтэй харьцуулж хийсэн анхны ажил. Бага насны хүүхдийн уушгины цочмог үрэвслийг эмнэлзүй, рентген шинжилгээгээр оношилж, цусны хүчил-суурийн 7, хийн бүтцийн 3 үзүүлэлтийг микро-Аструп-ын аргаар тодорхойлж /124 өвчтөнд/, хяналтын эрүүл /46/ хүүхдийн үзүүлэлттэй харьцуулан, 32 өвчтөнд зохицуулах эмчилгээний үр дүнг, 23 өвчтөнд цусны улаан цогцосын дүрс, хэлбэрийн өөрчлөлтийг амьсгалын дутлын зэрэг, хэлбэртэй уялдуулан хүчилтөрөгч эмчилгээний үр дүнг тус тус судалсан. Амьсгалын дутлын зэрэг, хэлбэрийг ялган оношлох хүрд зохиож, амьсгалын дутлын бүрдмэл эмчилгээний бүдүүвч гаргаж, цусны ХСГ-ын зохицуулах эмчилгээний заалт, үр дүнг тогтоосон.