Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүүхдийн гадна, дунд чихний төрөлхийн гажгийн онош, эмчилгээ



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 965
Хамгаалсан он : 1998
Түлхүүр үг : Дунд чихний гажиг, компьютерийн томографи, гадна чихний шинэ суваг хэнгэргэн хальс нөхөх мэс засал сонсголын яс /алх, дөш, дөрөө/ мэс заслын эмчилгээ, сонсголын яс засаж сэлбэх мэс засал

Аннотаци

Хүүхдийн гадна, дунд чихний төрөлхийн гажгийн бүтэц, үйл ажилгааны хамаарлыг 136 хүүхдийн 165 чихэн дээр судлав. Бид эхлээд монгол хүүхдийн гадна, дунд чихний хэвийн бүтцийн дундаж хэмжээг насны бүлэглэлээр тооцоолж гаргав. 0 - 1 настай хүүхдийн эрүүл дэлбээний урт 43,1 ± 6,05 мм, 1 - 3 насанд 50,9 ± 3,8 мм, 3 - 7 насанд 59,2 ± 4,4 мм, 7 - 11 насанд 60,0 ± 3,5 мм, 11 - 16 насанд 61,4 ± 4,5 мм, насанд хүрсэн хүмүүст 63,1 ± 2,2 мм тус тус байв. Чихний хэвийн хэмжээн дээр тулгуурлан гадна, дунд чихний гажгийн үед үүсэж буй хэнгэргэн хөндий, сонсголын яс, гадна чихний сувгийн өөрчлөлтийг компьютерт томографийн аргаар судалж, мэс заслын заалт боловсруулав. Компьютерт томографийн шинжилгээг шанааны сэртэн, хөхөнцөр - чамархайн шугам / + 2 шугам/ ашиглан хийсэн нь дуу дамжуулах аппаратын эмгэгийг оновчтой оношлох, хэмжээг зөв тодорхойлоход гол шалгуур болов. Компьютерт томографийн шинжилгээг дээр илрүүлсэн гажиг өөрчлөлтийг 49 хүүхдийн чихэн дээр нөхөн сэргээх мэс заслын аргаар амжилттай эмчлэв. Компьютерт томографийн шинжилгээн дээр сонсголын ясны оромцгийн хэмжээ 2,6 ± 0,1 -ээс 7,9 ± 0,3 мм ба нягт нь + 874,4-ээс + 1500 ± 66,8 Н байв. Сонсгол сэргээх мэс заслыг хийхдээ 38 /76,0 ± 4,2/ хүүхдэд хэнгэрэгний төв тэнхлэгийг ашиглан гадна чихний сувгийг нээв. Хэнгэрэгний төв тэнхлэг тогтооход компьютерт томографийн босоо зүслэг дээр тооцоолсон гадна чихний сувгийн төв шугам гол баримжаа болж байлаа. Сонсгол сайжруулах мэс заслыг 7 /14,2 ± 4,9/ хүүхдэд Вульштейны 2, 39 /79,5 ± 5,8%/-д 3, 3 /6,1 ± 3,4%/ 2-р хувилбар ашиглав. Мэс заслын дараа бүх хүүхдийн 81,6%-д шинэ суваг үүсгэж, сонсгол 10 дБ-ээс дээш сайжрав. Мэс заслын үед гажгийн үүслийг тогтооход бүх гажгийн 80 ± 7,3% нь заламгайн 2-р, 20 ± 6,8% нь заламгайн 1-р нугалмайн гаралтай байв. Компьютерт томограф болон мэс заслын өмнөх хэмжилтүүд мэс заслын дараах үзүүлэлттэй үнэн магадтай /Р > 0,05, Р > 0,01/ тохирч байв. Бидний шинжилгээний явцад гадна, дунд чихний төрөлхийн гажгийн өөрчлөлтийг компьютерт томографийн аргаар нарийвчлан хэмжиж, сонсгол сэргээх мэс заслаар хүүхэд насанд нь эмчлэх нь илүү үр дүнтэй болох нь нотлогдлоо.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 263
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :