Түвд, Монголын уламжлалт анагаах ухаанд хүний биеийн эрүүл зүй, өвчин эмгэг, өвчний оношлогоо, эмчилгээ, эмт бодис болон нас, хүйс, хоногийн биоритм, цаг улирал зэрэг харахад өөр хоорондоо уялдаа холбоо бага юм шиг харагддаг бүх зүйлийг таван махбод, хий, шар, бадган гэсэн онол ойлголтоор томъёолж байсныг нэг шат ахиулан тайлбарлаж, энэхүү хий, шар, бадган хэмээх нэр томъёо бол бодитой буюу хүний биед байдаггүй хийсвэрлэгдэн томъёологдсон зүйл бөгөөд харин энэ хийсвэрлэгдэн томъёологдсон ойлголтыг нөхцөлдүүлдэг бодитой материаллаг зүйл ньхүн, амьтан, эст бүтэц бүхий амьд биемахбодын мембрант байгууламж бөгөөд бүр нарийвчлан хэлбэл мембрант байгууламжийн гурван төлөвтэй харгалдан тохирдогийг анх удаа илрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл Дорно дахин, УАУ-д "хий" хэмээх хийсвэр ойлголтоор томъёолж байсны цаана МБ-ийн гамма төлөв, "шар" хэмээн томъёолж байсны цаана мембраны альфа төлөв, "бадган" хэмээн томъёолж байсан хийсвэр ухагдахууны цаана мембраны хатуу бетта төлөв тус тус харгалдан таардгийг олж тогтоосноороо тодорхой цул, савын өвчнүүд,, хорт хавдар, эрт хөгшрөлт зэрэг эмгэгүүдээс урдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх шинэ зарчмыг боловсруулсанд уг ажлын ач холбогдол оршино.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 21
Ишлэгдсэн тоо : 0