Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Субашид”-ын монгол орчуулгуудын үгийн сангийн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2829
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : хэл шинжлэл, төвд судлал, харьцуулал, эх бичиг, бичвэр судлал

Аннотаци

"Субашид"-ын төвд монгол эхүүдийг тулган харгуулж, зургаан монгол орчуулгыг үгийн сангийн бүрэлдэхүүний тухайд цуваа цагийн үүднээс харьцуулан судлахын зэрэгцээ орчуулгын үгийн сангийн хувиргалын асуудал, түүнчлэн оноосон нэр, илт өгүүлэх нэр, ургамал амьтны нэр зэрэг үндэсний онцлог үгийг орчуулгын онол, үгийн сангийн талаас судлав.
Чингэхдээ нэг сэдэвт зохиолдоо зургаан монгол орчуулгын үгийн санг түүхэн үүднээс харьцуулан судлахдаа эн тэргүүнд төвд бар хэвлэл, бичмэл хувилбар, хожмын хэвлэлүүдийн асуудлыг авч үзэв.
Монгол орчуулгуудын эх, хувилбар болон орчуулга тус бүрийн онцлог ялгааг нэгдүгээр бүлгийн хоёругаар зүйлд өгүүлсэн болно.
Бидний судалгааны үндсэн асуудал үгийн сангийн судалгаа бөгөөд хоёрдугаар бүлэгт монгол орчуулгуудын хэлний үгийн сангийн бүрэлдэхүүнийг судлахдаа эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, санал онолыг тусгахын сацуу орчуулгууд дахь бичгийн хэлний үгс, нутгийн аялгууны үгс, харь хэлний гаралтай үгс, тогтвортой холбоо үгс зэргийг аль болох бүгдийг түүвэрлэн багтаахыг хичээж, тэдгээрийн давтамжийг хүснэгтээр үзүүлэн, утгыг тайлбарлав.
Эл орчуулгууд хэдэн зууныг дамжсан, монголын нутаг нутгийн хос хэлт дуун хөрвүүлэгчдийн бүтээлийн үр шим, үзэл баримтлал, мэдлэг чадварын цар хүрээг харуулах үнэт судлагдахуун учир орчуулгын үгийн сангийн асуудлыг судлах явдал чухал юм. Тиймийн тул гуравдугаар бүлэгтээ үгийн сангийн асуудлыг оноосон нэр, илт өгүүлэх нэр, ургамал амьтны нэрсийн орчуулгад тулгуурлаж, харьцуулан авч үзлээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 275
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :