Перенаталь эндэгдлийн нэг чухал хэсэг болох үр аяндаа зулбах эмгэг нь олон шалтгаантай юм. Энэ бүтээлд үр аяндаа зулбах онош бүхий 100, зуршсан зулбалт бүхий 50, хяналтын бүлэг болох эрүүл жирэмсэн 50 эмэгтэйд клиникийн ба лабораторийн ерөнхий шинжилгээний аргуудаас гадна дотоод шүүрлийн болон дархлалын ерөнхий урвал чанар, ABO, HLA аллоэсрэгтөрөгчийн үл нийцлийг орчин үеийн 10 аргаар судалж гарсан үр дүнд анализ хийсэн болно. Шалтгаан тодорхойгүй үр аяндаа зулбах эмгэгийн 22,6%-д прегнандиол, 37,3%-д нийт эстрогены ялгаралт багасах шинж тэмдэг илэрч байв. Үр аяндаа зулбах үед цусны бүлэг ба эдийн үл нийцлийн эсрэгтөрөгчийн тохироо ба дархлалын урвал чанар, дотоод шүүрлийн өөрчлөлтийг хавсран шинжлэх нь онош зүйн чухал ач холбогдолтой болно.