Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Улаанбаатар хотын хүн амын дундах менингококкийн халдварын тархалт, эмнэлзүйн шинж төрх (1989-1998), оношлогоо



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1107
Хамгаалсан он : 1999
Түлхүүр үг : менингококкийн халдвар, дэгдэлт, менингококцеми, менингит, хөөмийн үрэвсэл

Аннотаци

Менингококкийн халдвар нь өвчлөл нас баралтын хувьд амьсгалын замын халдварын дотор онцгой байрыг эзэлсээр байгаа ба цаашид ч мэдэгдэхүйц буурах хандлага ажиглагдахгүй байна. Судалгааны зорилго Улаанбаатар хотын хүн амын дунд 1989-1998 онд тархсан менингококкийн халдварын өвчлөлийн хандлага, эмнэлзүйн шинж төрхийг, өвчлөлийн дэгдэлтийн бус болон дэгдэлтийн үеүд, менингококкийн халдвараас сэргийлэх тарилга, халдварын дараахь өвөрмөц дархлал хийгээд Монгол хүний цусны АВО тогтолцоотой уялдуулан судлах зорилго тавьсан. Судалгааны ажлын шинэлэг тал: 1.УБ хотын хүн амын дунд 1989-1998 онд менингококкийн халдварын өвчлөл, нас баралтын хөдлөлзүйн хандлагыг жил бүрээр задлан шинжилж халдварын дэгдэлтийн бус болон дэгдэлтийн үеэр ялгавартайгаар тогтоон, өвчлөл хийгээд нас баралтын 10 жилийн хандлагыг тодорхойлсон.
2.Менингококкийн халдварын эмнэлзүйн явцыг эмнэлзүйн шинжүүдээр зэрэглэн, түүний тоон хамаарлыг тогтоож, оношлогооны болон тавиланг тогтоох хялбар математик загварыг боловсруулж хэрэглэсэн.
3. Монгол орны нөхцөлд, менингококкийн халдвараас сэргийлэх менингококкийн А,С хүрээний полисахаридын вакцины өвчлөлийн түвшинг бууруулах нөлөөллийг тогтоосон.
4. Цус шууд бус наалдуулах урвалын тусламжтайгаар шингэн дархлалын зарим үзүүлэлтийг тодорхойлж, түүнийг эмнэлзүйн явц, насны онцлогтой холбоотойг илрүүлж менингококкийн халдварын оношлогоонд хэрэглэсэн.
5. Монгол хүмүүсийн цусны бүлгийн АВО тогтолцооны зарим бүлэг нь менингококкийн халдварын эмнэлзүйн хөнгөн, хүндийн зэрэглэлтэй хамааралтайг тогтоосон. Дүгнэлт 1. УБ хотын хүн амын дунд МХ-ийн өвчлөлийн судалгааны 10 жилийн хандлага дэгдэлтийн бус, дэгдэлтийн, дэгдэлтийн дараахь үеэр ихээхэн ялгаатай байна. Үүнд: МХ-ын өвчлөлийн түвшин
10.000 хүн амд дэгдэлтийн бус үед
3.09, дэгдэлтийн үед
14.89, дэгдэлтийн дараахь үед 1.5 үзүүлэлттэй байна.
2. Өвчлөл болон нас баралтын 10 жилийн дундаж түвшин насны бүлгээр эр эм хүйст дараахь үзүүлэлттэй байна. Үүнд
10.000 хүн амд 1 хүртэл насанд эр
48.15 ба эм
5.55, 1-4 насанд
27.74 ба 1.61, 5-9 насанд
11.1 ба
0.36, 10-14 насанд
4.14 ба
0.089, 15-19 насанд
3.22 ба
0.069, 20-24 насанд
2.47 ба
0.22, 25-аас дээш насанд 1.18 ба
0.10 тус тус үзүүүлэлттэй буюу бага насны хүүхдийн дунд давамгайлж байна.
3. МХ-ын өвчлөл вакцинжуулалтын дараах жилүүдэд (1995-1998) вакцинд хамрагдсан хүүхдийн дунд буурч, харин вакцинжуулагдаагүй насны хүмүүсийн дунд өндөр хэвээр байна.
4. МХ-ын эмнэлзүй нь менингококцеми (
37.9±0,7%), түүний тэй хавсарсан хэлбэр (
58.6±
0.8%), дан менингит (
3.5±
0.3%) гэсэн хэлбэрээр зонхилон тохиолдож байна. Үүний зэрэгцээгээр менингококкийн нян агуулагч, хөөмийн үрэвсэл зэрэг эмнэлзүйн тодорхой бус хэлбэр цөөнгүй байна.
5. МХ-ын эмнэлзүйн явц нь хөнгөн, дунд, хүнд, нэн хүнд гэсэн зэрэглэлийн ялгаатай бөгөөд хүнд явц өвчлөгсөдийн дотор давамгайлж (
53.3±
0.8%) байна. Нэн хүнд явцтай МХ-аар өвчилсөн өвчтөнүүдэд бөөрний дээд булчирхайн цочмог дутал зонхилж, түүний нас баралтт нийт нас баралтын дотор
83.5±
2.4%-ийг эзэлж байна.
6. Цусны О(I) бүлэгтэй монголчуудад МХ-ын хөнгөн явц, харин цусны А(II), B(III) бүлэгтэй хүмүүст өвчний хүнд явц харьцангуй олонтаа тохиолдох хандлагатай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 134
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :