Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бөөрний шалтгаант артерийн гипертензийн эмнэл зүй, оношлогооны зарим асуудлууд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1157
Хамгаалсан он : 2000
Түлхүүр үг : артерийн гипертензи, бөөрний үрэвсэл, ангиографийн шинжилгээ, чанд авиан шинжилгээ

Аннотаци

Орчин үед артерийн гипертензи (АГ) нь хүн төрөлхтөний өмнө тулгарсан гол асуудлуудын нэг бөгөөд халдварт бус өвчний дотор хамгийн түгээмэл тархсан нийгэм эдийн засгийн хийгээд эрүүл мэндийн тулгамдсан асуудал болож байгааг олон орны эрдэмтэд тэмдэглэж байна. Шинж тэмдэгийн артерийн гипертензийн (ШТАГ) тохиолдолд бөөрний шалтгаант артерийн гипертензи (БШАГ) ихэнх хувийг эзэлдэг байна. Судалгааны зорилго Өөрийн орны нөхцөлд БШАГ-ийн эмнэл зүй оношлогооны онцлогийг цогцолбороор судалж, оношлогоог оновчтой боловсронгуй болгох Судалгааны шинжлэх ухааны шинэлэг тал 1. БШАГ-тэй өвчтөнүүдийн эмнэл зүйн оношлогооны онцлогийг чанд авиан шинжилгээ, радиоизотоп, бөөрний ангиографийн шинжилгээний аргуудыг нэгэн зэрэг хэрэглэж судлав. Энэ нь дээрхи аргуудын үр дүнг харьцуулан үзэх артерийн гипертензийн үеийн бөөрний үйл ажиллагааны болон бүтцийн өөрчлөлтийн харьцаа холбоог судлан тогтоох, БШАГ-г эрт ялган оношлох боломжийг олгож байна.
2. БШАГ-ийн шалтгаан эмнэл зүйг өөрийн орны нөхцөлд анх удаа судлав.
3. Чанд авиан шинжилгээ ба радио изотопийн шинжилгээгээр БШАГ-ийн үеийн бөөрөнд илрэх тоон болон бүтцийн өөрчлөлтийг тодорхойлж ялган оношлох боломжийг тогтоов.
4. Өөрийн орны нөхцөлд БШАГ-ийн оношлогоонд бөөрний ангиографийн шинжилгээг ашиглан бөөрний судасны эмгэгүүд, бөөрний төрөлхийн гаж хөгжлүүд болох архаг пиелонефритийн даралт ихсэх хэлбэрийн үед бөөрөнд илрэх ангиографийн шинжилгээний өөрчлөлтийг оношлон илрүүлж тодорхойлов. Дүгнэлт 1. Бидний судалгаагаар стационарын нөхцөлд нийт АГ-ийн тохиолдолд БШАГ-25,4 хувийг эзэлж байна.
2. БШАГ-тэй өвчтөнүүдийн эмнэл зүйн илрэл нь бөөрний үрэвслийн явц, АД-ын түвшингээс хамаарч байв. Бөөрөнд үрэвслийн процесс идэвхжихэд АД ихэсч байв. Бидний судалгаагаар хорон явцат АГ нь БСШАГ-тэй өвчтөнүүдийн
14.2%, БПШАГ-тэй өвчтөнүүдийн 2:5%, ЭАГ-тэй өвчтөнүүдийн
4.1% хувьд нь үүссэн нь ажиглагдав.
3. БШАГ-ийн бөөрөнд илрэх өөрчлөлтийг ЧАШ-ээр тодорхойлж судлах нь уг эмгэгт ялган оношлогоо хийх боломжийг олгож байна.
4. Судалгаанд хамрагдсан БШАГ-тэй 76 (
43.9%) өвчтөний онош зөвхөн бөөрний ангиографийн шинжилгээгээр оношлогдож батлагдсан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 218
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :