Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Арилжааны банкны үр ашгийг нэмэгдүүлэх боломж /Төрийн банкны жишээн дээр/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3416
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Ажилчид, идэвхжүүлэлт, хандлага, ашигт ажиллагаа

Аннотаци

Компаний амжилтын үндсийн нэг томоохон хэсэг нь ажилчид байдаг. Зардал бууруулахад ажилтнуудын оролцоог авна гэдэг нь амаргүй зүйл. Маш олон компаниуд зардал бууруулахад ажилтнуудын оролцоо нэн чухал гэдгийг тэр бүр анзаардаггүй бөгөөд ийм компаниудын ердөө 10% нь л 3 жилийн турш зардал бууралтын түвшинг хадгалж чаддаг байна. Ажлын төлөө сэтгэлтэй, чадварлаг, идэвхи зүтгэлтэй, ажилтан бол байгууллагадаа баялагийг бий болгож хөгжлийг авчирдаг гол хүчин зүйл юм.
Байгууллага ажилчдынхаа чадварыг бүрэн дайчлахын тулд тэдний сэтгэл ханамжинд нөлөөлж буй хүчин зүйлсийн тодорхойлон гаргаж ирсэн байх нь чухал. Ажилчдыг сэтгэл ханамжтай байхад нөлөөлдөг, тэднийг идэвхжүүлдэг хүчин зүйлсийг мэдснээр компани мэдээллллийн чухал эх үүсвэртэй болж, ажилтанд тохирсон идэвхжүүлэлтийн аргыг хэрэжүүлэх боломжтой болно. Хэрэв боловсролын түвшингээ тасралтгүй нэмэгдүүлэхийг хамгийн чухал гэж үздэг ажилтан байвал түүнд боловсролын түвшингээ ахиулах олох боломж олгох хэрэгтэй. Хүсч байгаа зүйлээ хүлээж авсан ажилтан удирдлагуудтай сайн харилцаатай байхыг эрмэлзэж, ажлаа сайн биелүүлэхийг хичээдэг. Өөрөөр хэлбэл өвчтний яг хаана юу өвдөж байгааг эхлээд оношлох хэрэгтэй бөгөөд онош нь хэр зөв тодорхойлсноос хамаараад дараагийн эмчилгээ үр дүнтэй байх эсэх нь шийдэгддэгтэй агаар нэгэн юм. Сэтгэл ханамж гэж ажлын үр дүнгээс шалтгаалан үүсэх сэтгэл хөдлөлийн ханамжтай ба ханамжгүй байдлыг ойлгох ба өөрөөр хэлбэл ажилдаа хандах хандлагын нийлбэр цогц юм. (П.Увш, Б. Хэрлэн 2004 х 15)Ажилчдыг сэтгэл ханамжтай байлгахын тулд идэвхижүүлэх нь чухал. Идэвхижүүлэлт гэдэг нь хувь хүн, хамт олныг амжилтанд хүргэхэд түлхэц өгөх, чиглүүлэн дэмжих хүчин чармайлтын цогц юм”



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 229
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :