Судалгааны зорилго Монгол орны газар зүй, байгаль цаг агаарыг төлөөлж чадах бүс нутгаас сонголт хийж, хүүхдийн сул хараа, сохролын шалтгаан, бүтэц, тархалтыг тодорхойлоход оршино. Судалгааны шинэлэг тал · Судалгааны үр дүн ДЭМБ-ын хүүхдийн сохролын талаарх мэдээллийн санд орсон. · Уг судалгаа нь Монгол оронд 16 хүртэлх насны хүүхдийн сул хараа, сохролын шалтгаан, тархалтыг судалсан анхны ажил болсон. · ДЭМБ-аас шинэчлэн гаргасан сул хараа, сохор хүүхдийг судлах судалгааны аргачлалыг анх удаа хэрэглэсэн. · Манай орны нүдний практикт хараа шалгах Кардиффын хүснэгтийг анх удаа хэрэглэсэн. Практик ач холбогдол - Монгол орны хүүхдийн сул хараа, сохролын түвшинг тогтоосноор дэлхийн бусад орны хүүхдийн сул хараа, сохролын түвшинтэй харьцуулах бололцоо бүрдэнэ.
- Хүүхдийн сул хараа, сохролд хүргэж буй шалтгааныг судалснаар сохролоос урьдчилан сэргийлж, ингэснээр нүдний эмгэгээс шалтгаантай хөдөлмөрийн чадвар алдагдалт багасч хүүхдийн сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломж бүрдэнэ. Дүгнэлт 1. Судлагдсан бүс нутгуудад сул хараатай болон сохор хүүхдийн дундаж нас
9.3, төрөлхийн сохор болон сул хараатай хүүхэд харьцангуй их (
60.3%). Сохор хүүхдийн тоо (
72.4%) сул хараатай хүүхдээс (
27.6%) их байна.
2. Нийт сул хараа, сохролд урьдчилан сэргийлж болох бөгөөд эмчилж болох сул хараа, сохрол харьцангуй өндөр хувийг эзэлж байна (
72.4%)
3. 16 хүртэлх насны хүүхдийн сул хараа, сохрол судлагдсан бүс нутгуудад 1000 хүүхдэд дунджаар
0.2, сумдад сул хараа, сохролын түвшин (
0.2/1000) аймгийн төвийнхөөс (
0.16/1000) харьцангуй их байна. Нийт хүн амын
35.8%-ийг 16 хүртэлх насны хүүхэд эзэлдэг гэж үзвэл манай оронд ойролцоогоор 200 орчим хараагүй хүүхэд байгаа юм.