Сүүлийн жилүүдэд зарим орнуудад шүд цоорох өвчний тархвар, хөдлөл зүй, эмгэг жам шалтгаан, эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргуудыг судлаж нарийсган тандалт хийж байна. Судалгааны зорилго Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх ба цоорлын толбыг ургамлын гаралтай зарим бэлдмэлээр эмчлэх аргыг боловсруулахад оршино. Судалгааны ажлын шинэлэг тал - Сургуулийн насныхүүхдийн шүд цоорхо өвчний тохиолдлыг хэсгийн хүчин зүйлтэй холбон тогтоосон.
- Эх орны ургамлаар шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх эмийн бэлдмэл хийж бусад эрдэсжүүлэгч бэлдмэлүүдтэй харьцуулан судалж, урьдчилан сэргийлэх болон эмчлэх аргачлалыг анх удаа дэвшүүлсэн.
- Шүдний эрүүл болон эмгэг үеийн химийн элементийн найрлагыг цацраг идэвхит изотопон үүсгүүртэй рентген флоуресценцийн шинжилгээг ашиглан судалсан.
- Шүдний элементүүдийн бүрэлдэхүүний өөрчлөлт, химийн элементүүдийн найрлагыг цөмийн физикийн аргаар тодорхойлсон.
- Шүдний хатуу эдийн эрдэсжих байдлыг микроскопын тусламжтайгаар судлаж, шүд цоорох өвчний цоорлын өвчний цоорлын үйл явцад эрдэжүүлэгч бэлдмэлийн үйлчлэх үе шатыг тогтоосон. Судалгааны үр дүн Ортуузын бэлдмэл нь шүдний хатуу эдэд эрүүл үеийнхээс кальцийг 0,99-1,06, стронцийг 0,69-1,13, цайрыг 0,84-1,12, зэсийг 0,17 дахин нэмэгдүүлж байгааг рентген флуоресценцийн болон нейтроны дифракцийн шинжилгээгээр тогтоолоо. Эмнэл зүйн туршилтаар ортудент гель, ортудент уусмалыг шүд цоорох өвчнөөс сэргийлэх ба цоорлын толбын үеийн эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй байна.