Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын уламжлалт анагаах ухааны эмээр элэгний архаг өвчнийг эмчилсэн нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1092
Хамгаалсан он : 2000
Түлхүүр үг : эмийн мембран, өөхний хэт исэлдэлтийн процесс, олон найрлагат уламжлалт жор, дархлаа зохицуулалт

Аннотаци

Монголын уламжлалт анагаах ухаанд элэгний өвчний үед хэрэглэгдэж ирсэн нийлмэл жоруудын үйлдлийн механизм, жорлолтын онцлог, тэдгээр нь элэгний өвчний үе шат, эмгэг жам, эмнэлзүйн өвөрмөц явцтай хэрхэн нийцэн тохирох байдлын мөн чанар, учир холбогдлыг зөв тайлж, тайлбалаж чадсан тохиолдолд элэг хамгаалах үйлдэлтэй эмүүдийн шинэ жорлолт гарагх эмчилгээний шинэ арга сэдэх, шинэ эмийн бэлдмэл гарган авах онол арга зүйн үндэслэлийг боловсруулах боломж тавигдана. Судалгааны зорилго Монгол уламжлалт анагаах ухаанд элэгний халуун шар, өвчний үед голлон хэрэглэгдэж ирсэн ,,Гүргүм-7,, ,,Гиван-9,, , ,,Элэгний тан,, жоруудын элэг хамгаалах үйлдлийн механизмыг тогтоох буюу тэдгээр нь элэгний өвчний эмгэг жамын гол дөрвөл гэж үздэг ,,Хэт исэлдэлт-мембраны задрал-цөс тогтонгишил-дархлал зохицуулгын алдагдал,, гэсэн харилцан шүтэлцээт эмгэг үзэгдэлд хэрхэн нөлөөлөх байдлыг сорилт туршилтын болон эмнэл зүйн нөхцөлд харьцуулан судлах Шинжлэх ухааны шинэлэг 1. ,,Гүргэм-7,, ,,Гиван-9,, ,,Элэгний тан,, жорууд нь ,,ин витро,, нөхцөлд антиоксидант, мембран бэхжүүлэх үйлдэл үзүүлдэг нь тогтоогдлоо.
2. ,,Гүргэм-7,, ,,Гиван-9,, ,,Элэгний тан,, жорууд нь цагаан харханд өдөөгдсөн элэгний эсийн хурц үхжлийн загвар дээр элэгний эсийн үхжлийн гол хүчин зүйл болох өөхний хэт исэлдэлтийг дарангуйлах, мембраны задралыг багасгах механизмаар элэг хамгаалах үйлдэл үзүүлдэг нь илэрлээ.
3. Дээрх уламжлалт жорууд нь дархлаа зохицуулалтын идэвхтэй буюу ,,Гүргэм-7,, ,,Элэгний тан,, дархлал дарангуйлах, ,,Гиван-9,, дархлал сэргээх үйлдэл үзүүлэн элэгний өвчний үед явагддаг дархлаа зохицуулалтын алдагдлыг зүгшрүүлэх механизмаар элэг хамгаалах идэвх үзүүлдэг байж болох нь ажиглагдлаа.
4. ,,Гүргэм-7,, ,,Гиван-9,, ,,Элэгний тан,, жоруудын элэг хамгаалах үйлдлийн нэг гол механизм нь тэдгээрийн элэгний эсийн үхжил, задралыг саатуулах, цөс тогтонгишлыг бууруулах, уураг нийлэгжүүлэх үйл ажиллагааг сайжруулах, идэвхтэй холбоотой болох нь тогтоогдлоо. Судалгааны практик ач холбогдол Энэ ажлын практик ач холбогдол нь ,,Гүргэм-7,, ,,Гиван-9,, ,,Элэгний тан,, жоруудын элэг хамгаалах үйлчлэлийн талаар элэгний өвчний үед эмгэг жамын гол хүчин зүйл болох хэт исэлдэлт, мембраны задрал, цөсний тогтонгшил, дархлаа зохицуулалтын алдагдалд бодитой үр дүн үзүүлдэг болохыг сорилт-туршилтын аргаар баталгаажуулсан болон Уламжлалт анагаах ухааны оношлолын аргыг ашиглан өвчтөнийг шинжлэн оношлогоогы иж бүрэн арга зүй боловсруулсанд оршино. Энэхүү арга зүйг ашиглах нь элэгний архаг өвчний оношлогоог цаг тухайд нь тавьж уламжлалт эмчилгээний тохирох хувилбарыг эмнэл зүйн практикт нэвтрүүлэх бололцоо олгож байна. Элэгний архаг өвчнийг эмчлэх, таатай үр дүнд хүрэхийн тулд монголын уламжлалт анагаах ухааны жор хэрэглэх нь үр дүнтэй нь батлагдлаа. Монголын уламжлалт анагаах ухааны жороор элэгний архаг өвчнийг эмчлэх өвчний хэлбэр, үе шатанд тохирсон эмчилгээний загвар боловсруулж практикт хэрэглээнд нэвтрүүлэв. Судалгаа шинжилгээний үр дүнг нэвтрүүлсэн байдал Судалгааны материал нь практикт дараах байдлаар нэвтэрсэн. Үүнд: - Элэг хамгаалах үйлдлийн ,,Гүргэм-7,, ,,Гиван-9,, ,,Элэгний тан,, жоруудыг ЭЭЭМЭТөвийн эмчилгээний практикт нэвтрүүлсэн.
- Элэгний өвчнийг оношлоход уламжлалт аргыг хэрэглэх арга зүйн зөвлөмж - Монголын уламжлалт анагаах ухааны арга зүй зөвлөмж нь ЭЭЭМТөвийн ажилд нэвтэрсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 499
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :