Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хануур заслын үйлдлийн механизмыг судлах асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1120
Хамгаалсан он : 2000
Түлхүүр үг : цус ялгах тан, хануур засал, төмрийн ион, цитолиз, цөсний зогсонгишрол

Аннотаци

Орчин үед шинжлэх ухаан техник өндөр хөгжихийн хирээр дэлхий нийтээрээ химийн аргаар гаргаж авсан эмийн бодисоос аль болохоор зайлсхийж амьтан ургамлын гаралтай, эмчилгээний үр дүн өндөртэй уламжлалт анагаахын эмчилгээ, заслын аргуудыг сонирхон судлах боллоо. Судалгааны зорилго Туршлагын амьтанд элэгний хурц үрэвслийн загвар дээр << ӨХИП-АО>> тогтолцооны тэнцвэр алдагдал, бие махбодын дотоод зохицуулга, дархлал дутагдал, элэгний эсийн задрал үхжилийн процесс, цөсний зогсонгишрол, өөхний хэт исэлдэлтийг сэдээх прооксидант үйлдэлтэй төмрийн ионы хөдөл зүйд хануур засал, Дэгд-3 тангийн үзүүлэх нөлөөг судлан тогтоох Судалгааны шинэлэг тал 1. Хануур засал түүнтэй хавсарган хэрэглэдэг цус ялгах тангийн нөлөөгөөр элэгний хурц үрэвслийн загвар үүсгэсэн туршилтын цагаан хархны болон элэгний вирусны гаралтай архаг үрэвслийн үед чөлөөт язгуурт өөхний исэлдэлтийн хорт бүтээгдэхүүн, прооксидант үйлдэлтэй төмрийн хэмжээг биеэс гадагшлуулдаг нь тогтоогдсон.
2. Туршилтын амьтанд үүсгэсэн элэгний хурц үрэвслийн загвар дээр хануур заслын нөлөөгөөр элэгний эсийн бүтэц сэргэх, элэгний эсийн задрал багасах, цөс ялгаралт хэвийн болж цаашдаа эсийн мембраны тэсвэртэй чанар дээшилдэг байна.
3. Хануур заслын эмчилгээ урьдчилан сэргийлэх үйлдлийн мөн чанар нь элэгний эсийн мембранд агуулагдах хэт мсэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг биеэс зайлуулах, мөн түүнтэй уялдан мембраны тэсвэртэй чанар дээшлэх үзэгдэл нь <<завсрын>> эргэх чанартай цусны улаан эсийн популяцийг харьцангуй эрүүлд шилжих боломжийг бий болгодог байна.
4. Хануур засал, цус ялгах тангийн нөлөөгөөр иммуносупрессив чанартай болж хувирсан цусны улаан эсийн популяцийг биеэс зайлуулдаг буюу багасгадаг болох нь тогтоогдсон.
5. Уламжлалт ангаах ухааны ,,муу-цус,, гэсэн ойлголтод аливаа эрхтний хуц үрэвсэл ялангуяа элэгний хурц үрэвслийн үед ӨХИП-ийн улмаас мембран гэмтэж улмаар иммуносупрессив болон эрхтэн гэмтээх чанартай болж хувирсан цусны улаан эсийн популяцуудыг хамааруулж үзэж болох юм.
6. Хануур засал ба цус ялгах тангийн элэг хамгаалах, элэгний эсийн задралыг багасгах, дархлал зүгшрүүлэх үйлдлийн мөн чанар нь өөхний хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг зайлуулах антиоксидант, мембран бэхжүүлэх, төмрийн ионы прооксидант үйлдлийг багасгах зүй тогтлоор тайлбарлах боломжтой. Практикийн ач холбогдол - Орчин үеийн ангаах ухааны болон уламжлалт анагаах ухааны практикт хануур засал хийх өвчний заалтуудыг гаргаж, элэгний өвчний үеийн хануур хийх аргачлалыг боловсруулан уламжлалт анагаах ухааны клиникт нэвтрүүлж эхлээд байна.
- Дэгд-3 тангийн элэг хамгаалах, дархлаа зүгшрүүлгийн үйлдлийн механизмыг тогтоож, түүний эмнэл зүйн практикт хэрэглэх үндэслэл заалтыг боловсрууллаа.
- Хануур засал нь өөхний хэт исэлдэлтийн процессын хорт бүтээгдэхүүнийг гадагшлуулах, дархлал сэргээх, элэг хамгаалах, прооксидант үйлдэлтэй төмрийн ионыг биеэс зайлуулах үйлдэлтэйг тогтоосноор уг заслыг зөвхөн элэгний хурц үрэвсэлт өвчний үед төдийгүй бөөр, уушги, дэлүү, ходоодны хурц үрэвсэлт өвчин зэрэг эмгэг жамын хувьд түүнтэй төстэй эмгэгүүдийн хувьд хэрэглэх үндэслэлийг гаргаад байна.
- Хануур засал ,,С,, вирусын гаралтай элэгний архаг үрэвслийн идэвхижлийн үед буюу уламжлалт анагаах ухааны онолоор цус шарын халуун чанар нь харьцангуй давамгайлсан үе шатанд хэрэглэх боломжтойг илрүүлсэн төдийгүй эмнэл зүйн практизт хэрэглэх үндэслэлийг тогтоогоод байна.
- Элэгний өвчний үеийн төмрийн ихсэлтийг уламжлалт анагаах ухааны хануур заслаар эмчлэх шинжлэх ухааны үндэслэлийг тогтоосон.
- Хануур засал хийхээс өмнө цус ялгах танг зайлшгүй хэрэглэх шинжлэх ухааны үндэслэлийг тогтоосон. Дүгнэлт 1. Элэгний өвчний үед хануур заслыг цус ялгах тантай хавсарган хэрэглэхэд цитолиз багасгах, цөсний зогсонгишролыг бууруулах, элэг хамгаалах үйлдэл үзүүлнэ.
2. Хануур засал, цус ялгах тангийн элэг хамгаалах, цитолиз багасгах үйлдлийн мөн чанар нь тэдгээрийн дархлаа зүгшрүүлгийн идэвхитэй холбоотой юм.
3. Элэгний архаг С гепаптитын идэвхижил бүхий өвчтөнд хануур засал, цус ялгах танг хэрэглэх нь биеэс төмрийн ион зайлуулагдаж цитолиз багасгах аланинаминотрансфераза, аспартатаминотрансфераза ферментийн идэвх хвйн болоход хүргэдэг байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 12

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 344
Сүүлийн сард 29
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :