Монгол оронд Богширгын овгийн шувуудаас 5 төрөл, 9 зүйлийн шувуу тэмдэглэгдсэн байдаг. Элбэг тохиолдох 7 зүйл шувууны биологи, экологи, хамгаалалын асуудлыг цогцоор бичсэн бүтээл юм. Богширгынхны овгийн шувууд харьцангуй унаган төрхөөрөө байгаа тал хээрийн экосистемийн тэнцвэрт байдлыг илэрхийлэгч “индикатор” шувуудын нэг хэсэг бөгөөд тэдгээрийн тоо толгойн хөдлөл зүй нь түүний тэжээл бологч амьтад, үүрлэж өндөглөх нутгийн тохиромжтой ба тогтвортой байдал зэрэгтэй холбоотой. Богширгын овгийн шувуудыг хамгаалах менежментийг боловсруулан хэрэгжүүлснээр тал хээрийн бүсэд өргөн тархсан бэлчээрийн хортон шавжийн тоо толгойг зохицуулах, экосистемд сөрөг нөлөөтэй аргыг халах нөхцлийг бүрдүүлэх боломжтой хэмээн үзэж байна.