Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Физиолого-гигиеническая оценка недостаточности витамина "А" у монгольских детей



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1362
Хамгаалсан он : 2000
Түлхүүр үг : ААД, А аминдэм, бетта-каротин, Битогийн толбо, ретинол

Аннотаци

Монгол хүүхдийн дунд А Аминдэмийн дутал/ААД/-ыг илрүүлж, тархалт, шалтгаан зүйг тогтоон, ААД-аас сэргийлэх, бууруулах арга замын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад уг ажлын зорилго оршино. ААД-ыг илрүүлэх судалгааг 1997-1999 онд явуулж, Монгол улсын газар зүйн бүсүүдийг төлөөлсөн 13 аймаг, Улаанбаатар хотын 7-72 сартай 576 хүүхдийг снамсаргүй аргаар сонгон авч, үзлэг асууогад хамруулан, бие бялдрын өсөлтийн үзүүлэлтүүдийг хэмжин, нэгэн агшны судалгаа хийлээ. 416 ийлдэс, 162 хүнсний бүтээгдэхүүний сорьцонд А аминдэм, b-каротины хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойллоо. Судалгааны ажлыг боловсруулахад EPI.INFO-6, Statgraphics-
5.0 программыг ашиглан тооцоо хийж, үр дүнд дүн шинжилгээ хийв. Бидний судалгааны ажлаас дараахь дүгнэлт гарлаа. 1. 7-72 сартай Монгол хүүхдийн цусны ийлдсэнд агуулагдах А аминдэмийн хэмжээ 1.06±
0.03 мкмоль/л байгаа нь ДЭМБ-аас зөвлөж буй хүүхдийн физиологийн шаардлагыг хангаж байгаа боловч судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн
19.8% нь
0.7 мкмоль/л-ээс бага ретинол агуулж байгаа нь МОнгол хүүхдийн дунд А аминдэмийн дутал эмнэл зүйн далд хэлбэрийн, дунд зэргээр тараж болохыг харуулж байна.
2. Говийн болон Алтай уулархаг мужид хүүхдүүд Х хиднэмийн дуталд өртөх магадлал өндөр, энэ нь тухайн бүс нутгийн хүн амын А аминдэм агуулсан хоол хүнсний хэрэглээ хангалтгүй, амьдралын баталгаат түвшингээс доогуур амьжиргаатай хүүхдийн эзлэх хувь өндөр, усан хангамж муу, эхийн боловсролын түвшин бага байгаа зэрэгтэй холбоотой болох нь харагдсан.
3. Монголчуудын өргөн хэрэглэдэг А аминдэм агуулсан амьтны гаралтай хүнсний зүйлээс үнээний сүү, өндөг, ургамлын гаралтай хүнсний зүйлээс шар лууван А аминдэм, b-каротин ихээр агуулж байгаггийн зэрэгцээ манай оронд ургадаг зарим ногоон ургамал /халиар, халгай, хөмүүл/, жимс, жимсгэнэд/ нохойн хошуу, чацаргана/ b-каротины агууламж өндөр байна.
4. А аминдэмийн дутлын эмнэл зүйн далд хэлбэр нь хүүхдийн өвчлөлд
24.6%-иар, өсөлтөнд
21.8%-иар нөлөөлж, харин А аминдэмийн дутлын тархалтанд А аминдэм агуулсан хүнсний хэрэглээ
17.96%-иар, нийгэм эдийн засгийн хүчин зүйл нь 40%-иар нөлөөлж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 200
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :