Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ховд түүний цутгал голуудын химийн найрлага, горим



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2305
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : гадарга, уур амьсгал, хөрс, амьтны аймаг, нуур, гол,

Аннотаци

Энэхүү бүтээл нь оршил, 4 бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралттайгаар бичигдсэн 122 хуудастай, түүний дотор хүснэгт 25, зураг 39, ашигласан ном зүйн жагсаалтанд 103 бүтээл орсон.

3. Судалгааны ажлын шинэлэг тал
• Монгол Алтайн районы томоохон гол болох Ховд голын усны гидрохимийн горимын судалгааг анх удаа хийсэн.
• Ховд түүний цутгал гол, нууруудын усны физик химийн шинж чанар, найрлагыг улирал, сарын горимоор судласан.
• Ховд голын усны эрдэсжилт, газар нутгийн өндрөөс хэрхэн хамаарч буй хамаарлыг судлан тогтоосон.
• Ховд голын усны ионы урсац, кальцийн карбонатын тэнцвэр, идэмхий нүүрсхүчлийн хэмжээг бодсоноор цаашид усны гидро-экологийн тэнцвэрт
байдлыг хадгалах, бохирдлоос хамгаалах, мониторингийн судалгааны тулгуур эталон материалыг бүрдүүлсэн.
Судалгааны ажлын ач холбогдол
• Монгол Алтайн районы Ховд голын системд Баян-Өлгий аймгийн нийт нутаг дэвсгэрийн 99 орчим хувь, Ховд аймгийн
21.0 хувь Увс аймгийн 21 хувь багтдаг байна[26]. Ховд түүний районы нуур, голуудын усанд зөвхөн химийн найрлагыг тодорхойлсон төдийгүй чанарын үнэлгээ хийж, химийн найрлага, шинж чанар нь экологийн хувьд цэвэр байгаа бөгөөд байгалийн унаган төрх нь хадгалагдаж байгааг тогтоосон.
• Бүс нутаг дахь зарим нуур, голуудын гидрохимийн горимын судалгаа нь анх удаа хийгдэж байгаа бөгөөд тухайн нуур голын судалгааны үр дүнгүүд нь ионы урсац, кальцийн карбонатын тэнцвэр, химийн денудаци, нүүрсхүчлийн идэмхий чанарыг бодож гаргахад ашиглагдах үнэтэй материал болохоос гадна цаашдын мониторингийн судалгааны тулгуур материал болж байгаагаараа ач холбогдолтой юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 166
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :