Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Элэгний ацетилжуулах чадварыг эсийн хамгаалах үйл ажиллагаатай холбосон судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 636
Хамгаалсан он : 1994
Түлхүүр үг : архаг хепатит, элэгний цирроз, мизопростол, аланинаминотрансфераза, аспартатаминотрансфераза

Аннотаци

Судалгааны ажлын агуулга: Монгол хүмүүсийн элэгний ацетилжуулах хэв шинжийн лавламж хэмжээ, чадварын онцлогийг анх судлан тогтоож, энэ талаар дэлхий дахинд хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудтай харьцуулан нэгтгэн дүгнэсэн нь манай улсын элэг судлалд фармакогенетик ба фармакокинетикийн судалгааны шинэ чиглэл буй болгов. Элэгний архаг өвчнүүд удаан ацетилжуулагчдад илүү тохиолддог, энэ үед элэгний ацетилжуулах чадвар буурдаг болохыг судлан тогтоосон. Манай оронд элбэг тохиолддог зүрх судас, уушиг, бөөр зэрэг бусад эрхтэн тогтолцооны эмгэгийн үед элэгний ацетилжуулах хэв шинж ба чадварыг судлан, эмчилгээнд эмийн бодисын тун хэмжээг хүн бүрийн хувийн өвөрмөц онцлогт тохируулан зөв зохистой хэрэглэх, урьдчилан сэргийлэх боломжийг нээж байна.
Судалгааны ажлын үр дүн: Монгол эрүүл хүмүүсийн
85.3% нь хурдан ацетилжуулагч,
14.7% нь удаан ацетилжуулагч байна. Элэгний ацетилжуулах хэв шинжийн энэ харьцаа нас, хүйсний байдалд онцын ялгаагүй, харин Монгол улсын баруун хойд нутгийн хүмүүсийн дотор удаан ацетилжуулагчдын эзлэх хувь бусад нутгийн хүмүүсийнхээс
17.2-
17.9%-иар олон байгааг тогтоов.
Элэгний архаг өвчний үед эмийн бодисыг ацетилжуулах хэв шинж өөрчлөгдөөгүй ба харин удаан ацетилжуулагчдын эзлэх хувь эрүүл хүмүүсийнхээс
3.2-
3.9 дахин олон байгаа нь удаан ацетилжуулагч хүмүүс элэгний архаг өвчнөөр илүү өвчлөмтгий болохыг харуулж байна.
ССL4-өөр өдөөгдсөн цочмог, архаг хепатит, элэгний циррозын үед эмийн бодисыг ацетилжуулах чадвар буурч байна. Мизопростол (Простагландин Е2)-оор эмчилсний дараа цочмог ба архаг хордлогот хепатитын үед элэгний ацетилжуулах чадвар сэргэн сайжирдаг харин элэгний хордлогот циррозын үед эмийн бодисыг ацетилжуулах чадварт мизопростол нөлөөлдөггүй гэж үзэх үндэслэлтэй байна.
ССL4-өөр өдөөгдсөн хепатит, элэгний циррозын үед элэгнйи эсийн мембранд өөхний хэт исэлдэлт ихээр явагдаж малондиалдехидын хэмжээ ихсэн, СОД, Г-S-Т зэрэг эсийн хамгаалах үйл ажиллагаанд оролцдог ферментийн идэвх буурч АДА, АлАТ, АЛДГ, АсАТ, ГГТ, ГЛДГ, ДП-VI зэрэг ферментийн идэвх өөрчлөгдсөн нь элэгний бодисын солилцоонд оролцох үйл ажиллагаа хямарч, цитолиз, холестаз, хепатодепрессын хамшинжүүд үүсдэг болохыг харуулж байна.
ССL4-өөр өдөөгдсөн цочмог, архаг хепатитын үед мизопростол элэгний эсийн хамгаалах үйл ажиллагаанд оролцдог СОД, Г-S-Т зэрэг ферментийн идэвхийг сэргээн сайжруулах, өөхний хэт исэлдэдлт идэвхжин, МДА ихээр ялгаран гарахыг хязгаарлаж, антиоксидант үйлдэл үзүүлж байхад элэгний циррозын үед бага нөлөөлж байгааг тогтоов.
Элэгний ацетилжуулах чадвар, эсийн хамгаалах үйл ажиллагаа харилцан уялдаатай буурч, сэргэн сайжирдаг болох нь туршилтаар тогтоогдсон билээ.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 5

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 283
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД