Уг судалгааны ажил удиртгал, "Жендэрийн тусгаарлалтыг судлах онол, арга зүйн үндэслэл", "Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн харилцааны асуудал", "Боловсролын салбар дахь жендэрийн тусгаарлалтын онцлог" гэсэн гурван бүлэг, дүгнэлтээс бүрдэнэ. Нийгэмд жендэрийн тэгш байдлыг тогтоох нь нэг талаас хүний эрхийн нөгөө талаас шударга ёсны асуудал юм. Эрэгтэй, эмэгтэй гэдгээс хамааран хөлстэй хөдөлмөрийн харилцаанд ялгаатай оролцож, нэр хүнд, эрх мэдлийн хувьд харилцан адилгүй алба эрхэлж, бүтээгдсэн баялагаас адил бусаар хүртэж байгаа нь шударга бус хэрэг билээ. Энэхүү төлөв байдлыг хэвийн, байх ёстой зүйл хэмээн нийгмийн судалгааны гадуур үлдээх нь нийгмийн шинжлэх ухаан нийгэмд давамгай байр суурь эзлэгчдийн эрх ашигт үйлчилж, үзэл сурталд нь захирагдаж байгаа хэрэг болох бөлгөө. Мөн орчин үеийн социологид "жендэр" нь онолын асуудлын дилемма нэг болохын хувьд тэрхүү хувьсагчаар дүн шинжилгээ хийсэн жендэрийн харилцааны нүдэнд үл анзаарагдах бодит байдлыг илрүүлэхүйц интерпретив судалгааг академик түвшинд явуулах шаардлага гарч байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0