Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зэвсэгт мөргөлдөөний хуулийг хэрэглэх онол, практикийн зарим асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2715
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэхийг хориглосон арга, хэрэгсэл

Аннотаци

Монгол хэл дээр: «Зэвсэгт мөргөлдөөний хуулийг хэрэглэх онол, практикийн зарим асуудал» сэдэвт цэргийн ухаанаар докторын /Ph.D/ зэрэг хамгаалсан диссертацын агуулга нь: зэвсэгт мөргөлдөөний хууль, түүний хэрэгжүүлэлтийн байдалд судалгаа шинжилгээ хийх; зэвсэгт мөргөлдөөний хуулийн сургалтад анхаарах онол, арга зүйн асуудлыг тодруулах; зэвсэгт мөргөлдөөний хуулийн сургалтад шинжилгээ хийж, түүнийг боловсронгуй болгох арга замыг тогтооход чиглэсэн болно.
Судалгааны ажлын зорилго нь: ЗМХ, түүнийг ЦАХ нар дагаж мөрдөх мэдлэг, дадал заншилтай болгохын тулд ЗМХ-ийн сургалтаар онол, арга зүйн судалгаа хийж, түүнийг өөрийн цэргийн практикт хэрэгжүүлэх арга замыг боловсруулахад оршино.
Судалгааны ажлын энэ зорилгыг хангахын тулд:
- ЗМХ-ийн заалтууд, түүний хэрэгжүүлэлтийн үндэсийг тайлбарлаж, нэгтгэн дүгнэх;
- ЗМХ-ийг судлах арга зүйн асуудлыг өөрийн орны онцлогт нийцүүлэн боловсруулах;
- ЗМХ-ийн сургалтыг ЗХ-ий сургалт, бэлтгэлийн тогтолцооны үндсэн бүрэлдэхүүн хэсэгт багтааж, ЗМХ-ийн сургалтыг улам боловсронгуй болгох арга замыг тодорхойлох зорилтууд дэвшүүлсэн.
Энэхүү диссертац нь удиртгал, үндсэн хэсэг болох гурван бүлэг, ерөнхий дүгнэлт, эшлэл авсан бүтээлийн жагсаалт, хавсралтаас бүрдэж байгаа болно.
Судалгааны ажлын үр дүнгээр:
1.ЗМХ-ийг хэрэглэж буй туршлага, сургамжид шинжилгээ хийж, судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэсэн;

2.Монголын ЦАХ-дыг ЗМХ-ийг дагаж мөрдөх мэдлэг, чадвар, дадалтай болгоход чиглэсэн сургалтын арга зүйн онцлог асуудлууд, тэдгээрийн үндэслэл, тайлбарыг онолын хувьд цэгцэлэн боловсруулсан;

3.ЗХ-ий сургалт, бэлтгэл дэх ЗМХ-ийн сургалтыг боловсронгуй болгох арга замуудыг тодорхойлсон байна.
Судалгааны шинэлэг тал:
ЗМХ-ийн сургалтын онол, түүнийг олон улсын болон өөрийн орны цэргийн үйл ажиллагаанд хэрэглэж буй туршлагыг Монголын цэргийн шинжлэх ухааны хувьд анхлан судалж, ЗХ-ий бие бүрэлдэхүүнийг сургах асуудлын онол, арга зүйн үндэслэл, ЗХ-ий бие бүрэлдэхүүнтэй ЗМХ-ийн сургалт явуулах хөтөлбөр, сурах бичгийг боловсруулах үндэсийг тавьсан.
Олон улсын эрх зүй буюу ЗМХ-нь улс орны эрх ашгаас гадна хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдал, түүний дотроос дайн, зэвсэгт мөргөлдөөний үед хэлмэгдэгсдийг хамгаалах, сөргөлдөөнд оролцогчдын эрхийг хамгаалахад чиглэсэн байдаг. ЗМХ нь цэргийн сургалт, судалгааны судлагдахуун болж, сургалтыг зохион байгуулж явуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах, ЦАХ-дыг сургах арга зүй, технологийг нэвтрүүлэх асуудал нь цэргийн шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэгдэж байх учиртайгаас судалгааны ажилд ЗМХ-ийг хэрэглэх сургалтын онол, практикийн зарим асуудлын онол, арга зүйн ач холбогдолыг тодорхойлсон.
ЗМХ-ийн сургалтыг зохин байгуулан явуулсан үр дүнд хийсэн шинжилгээ, түүнийг цаашид боловсронгуй болгоход чиглэсэн энэхүү судалгааны ажлын практик ач холбогдол нь:
- ЗМХ-ийн сургалтыг явуулахдаа: НYБ-ын ЭСА-нд оролцож, ЗМХ-ийн дагуу хүч хэрэглэх дүрмийг мөрдөх туршлага хуримтлуулсан, ОУУЗХ болон гадаад улс орнуудаас зохион байгуулж бэлтгэсэн болон дотооддоо бэлтгэсэн мэргэжлийн арга зүйч багш нарыг ЭДА-ны ажиллагааны өмнөх үеийн сургалтыг явуулахад ашиглаж байхад;
- сургалтын материаллаг бааз арвижих, багш нарын бэлтгэл өргөжихийн хэрээр салаа, салбарын захирагч нар сургалтыг эрхэлж, ЗМХ-ийн сурах бичиг, гарын авлага, тараах материалд үндэслэн сургалтаа зохион байгуулахад;
- ЗМХ-ийн хичээлийг заахад: хуулийг хэрэглэх зарчим, хамгаалалтанд авах объект, дайн, зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэхийг хориглосон, арга, зэвсгийн хөнөөх үйлчилгээ, түүнийг хориглосон шалтгаан, үр дагварыг суралцагч нарт хэрхэн заах аргачлалыг боловсруулсанд;
- ЗХ-ий бие бүрэлдэхүүний гүйцэтгэж байгаа үүргээс шалтгаалан ЗМХ-ийн сургалтыг ЗХ-ий анги, салбарын байлдааны бэлтгэл сургалтын тогтолцоонд харилцан шүтэлцээ, хамааралтай багтааж, үндсэн судлахууны бүрэлдэхүүн хэсэг болгох үндэслэлийг гаргасанд оршиж байна.
ЗМХ-ийн эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх сургалтыг зохион байгуулан явуулахад энэхүү судалгааны ажлын үр дүнг хэрэгжүүлэх арга зам нь:
А. ЗХ-ий хэмжээнд:
- захирагч, офицер, ахлагч нар өөрсөдөө ЗМХ-ийг сайтар судлах;
- ЗМХ-иар хориглосон арга, хэрэгслийн онолын үндэслэл, түүний практик ач холбогдлыг ЗМХ-ийн эрх зүйн хэм хэмжээтэй харьцуулан судалж бий болох эерэг болон сөрөг үр дагварыг тодорхойлох;
- түүнийгээ захирагдагчдаа зааж сурган, онолын мэдлэг, практик дадлага олгон, тайван болон байлдааны үеийн ямарч цагийн байдалд хэрэгжүүлэх хэвшмэл үйл ажиллагаа болгон мөрдөж чадах чадвар, дадал бий болгох.
Б. Салаа, салбар, ангийн төвшинд:
- ЗМХ-ийн одоогийн мөрдөж байгаа үг хэллэг, нэр томьёо, тодорхойлолтыг анхнаас нь нэгдсэн нэг ойлголтод хүргэхээр цэгцтэй судлуулах;
- ЗМХ-ийн онолын мэдлэг, дадлага, чадвар олгох сургалтын арга зүйн үндэс нь практик үйл ажиллагаа, хэрэглээнд чиглэсэн онол практикийн нэгдэл учраас прагматизмын онол, арга зүйг удирдамж болгон сургалтыг тактикийн цагийн байдлын өрнөлт, хээрийн сургууль, КШС, КШХС гэх мэт практик үйл ажиллагаанд тулгуурлан явуулах, илүү үр дүнгээ өгөх арга, хэлбэр, стандартыг нэвтрүүлэх;
- ЗМХ-ийн хичээлийн стандартыг хангасан суралцагч нарыг бэлтгэхийн тулд ЗМХ-ийн хичээлийг заахад мөрдөж байсан хичээлийн хөтөлбөрийг өөрчилж, зөвхөн нэг загвараар хийсэн хөтөлбөрийг хэрэглэх биш, ЗХЖШ, ЗХ-ий анги, байгууллагын үндсэн үүрэг, ЦАХ нарын бэлтгэлийн төвшингөөс хамаарч хичээлийн хөтөлбөрийг 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлж, сургалтын үр дүнг тооцон, дараагийн шатанд хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан мөрдөх байдлаар сургалтыг зохион байгуулж байхын тулд «ЗМХ-ийн хичээлийн хөтөлбөр-2012»-ийг хэрэглэх;
- дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд «Зэвсэгт мөргөлдөөний хуулийн үндэс» сурах бичгийг сургалтанд ашиглах;
- захирагч, даргын тушаал, өгч байгаа үүрэг Монгол Улсын дотоодын хууль тогтоомжийн дагуу байх, хэрвээ хууль зөрчсөн тушаал, үүрэг өгвөл хуулийн хариуцлага хүлээдэг тогтолцоо бий болгох;
- ЦАХ нар хүч хэрэглэх дүрмийг өөрийнхөө хар ухаанаар дагаж мөрдсөөр ирсэн байдлыг өөрчлөхийн тулд хүч хэрэглэх дүрмийн онолын үндэслэлийг ЗМХ-ийн эрх зүйн хэм хэмжээтэй холбон тайлбарлаж, сургалтыг явуулах;
- хүч хэрэглэх дүрмийг зөвхөн НYБ-ын ЭДА-ны үед хэрэглэх биш ЗХ-ий бусад үүргүүдийг хэрэгжүүлэхэд хэрэглэх байдлаар боловсруулан мөрдөх;
- ЗХ-ий анги, байгууллагын үндсэн үүрэгтэй нь холбоотой байдлаар юуны өмнө салааны байлдааны дүрмийг өөрчлөх;
- ЗМХ-ийн онолын үндсийг ойлгож, түүнийг ямар ч цагийн байдалд хэрэглэж чадах мэдлэг, дадлагтай ЦАХ цагийн байдлын ямар ч нөхцөлд өөрийгөө болон нөхрөө цэргийн гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх.
Энэхүү диссертац нь Монгол Улсын Цэргийн шинжлэх ухааны цэргийн сургалт хүмүүжлийн онолын НYБ-ын ЭСА-нд оролцох онол, арга зүйн судлалд зохих хувь нэмэр болно.




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 167
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :