Үндэслэл: Амиа хорлох гэдэг нь хэн нэгэн санаатайгаар өөрийн амийг таслах төрх үйл юм. ДЭМБ-ын мэдээлсэнээр, 15-44 насны аль ч хүйсийн хүмүүсийн дунд нас баралтанд хүргэж буй тэргүүлэх 3 шалтгааны нэг нь амиа хорлох тохиолдол байв. ДЭМБ-ын мэдээгээр, амиа хорлосон тохиолдлын дэлхийн дундаж түвшин 100000 хүн амд
10.67 байсан [ДЭМБ тайлан, 2014] бол манай улсын хувьд энэ үзүүлэлт 100000 хүн амд
28.1 (үүнээс эр
48.2, эм
9.2) болжээ. [ДЭМБ, 2015]
Манай оронд өнөөг хүртэл амиа хорлох тохиолдлыг бүртгэх нэгдсэн тогтолцоо бүрэлдээгүй, уг тохиолдлын талаарх мэдээ баримт цэгцтэй бус, нотолгоонд тулгуурласан мэдээлэл байнга шинэчлэгдэж байх хэрэгцээ шаардлага үүссэн, амиа хорлох үзэгдэлд нөлөөлөх хүчин зүйлсийг нарийвчилан тодорхойлсон судалгаа байхгүй зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байгаа болно.
Зорилго: Улаанбаатар хотод 1991-2014 онуудад амиа хорлож нас барсан тохиолдлын хөдлөлзүйд тулгуурлан түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлс, амиа хорлож нас барсан тохиолдлыг бүртгэх бүртгэлийн өнөөгийн байдлыг судлан тогтоох
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг баримтын судалгааны бичиглэлийн загвар, эргэмж чиглэлээр хийж гүйцэтгэсэн бөгөөд 1991-2014 онуудад Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэгдсэн амиа хорлож нас барсан нийт тохиолдлын бүртгэлийн болон архивын баримт, амиа хорлолттой холбоотой хийгдсэн 2 удаагийн судалгааны төсөлт ажлын тайлангийн материалыг ашиглав. Судалгааны явцад баримтын судалгааны ёс зүйн зарчмуудыг чанд баримталсан болно.
Үр дүн: Судалгаанд Улаанбаатар хотод 1991 оноос 2014 оны 11 сар хүртэлхи хугацаанд амиа хорлосоны улмаас нас барсан хэмээн бүртгэгдсэн нийт 4198 тохиолдол хамрагдсан болно. Улаанбаатар хотод бүртгэгдсэн амиа хорлосон тохиолдлын 24 жилийн дундаж түвшин 100000 хүн амд
20.95 байсан. Эрэгтэйчүүдийн амиа хорлолт нь эмэгтэйчүүдийнхээс илүү байсан бол 20-29 насны залуус (p<
0.023) түлхүү амиа хорлосон байв. Аль ч нас (p<
0.042) хүйсийн (p<
0.048) хүн гэртээ, дүүжлэх аргаар амиа хорлодог байна. Лхагва гарагт амиа хорлох эрсдэл бусад гарагаас 1.787 (OR=1.787 p<
0.002) дахин их байсан ба аль ч хүйсийн хүн өөрийгөө дүүжлэх аргыг бусад аргаас 1.496 дахин (OR=1.496; p<
0.000) илүү ашиглан амиа хорложээ. Амьдралын идэвхитэй нас болох 20-29 насны эрчүүдийн хувьд ганц бие шилжин суурьшигч байх, байнгын хэрүүл маргаантай гэр бүлд амьдрах, бүтэлгүй хайр, ажилгүйдэл зэрэг нийгэм-сэтгэлзүйн хүчин зүйлс амиа хорлох эрсдлийг
39.4-47%-иар нэмэгдүүлэх статистик үнэн магадлалтай байв. Мөн хөдөлмөрийн насны эрэгтэйчүүд, залуусын ажилгүйдэлтэй холбоотой макро эдийн засгийн үзүүлэлтүүд амиа хорлох эрсдлийг 1.1-
2.6 дахин нэмэгдүүлдэг болох нь тогтоогдлоо. Амиа хорлох тохиолдол өвлийн сүүл, хаврын саруудад (p<
0.001, r=
0.759) илүү байв. Судлагдсан хугацааны хоногийн агаарын хэмийн ихсэлт (дулаарал), агаарын чийгшилийн харьцангуй багасалт (хуурайшилт) нь амиа хорлох үзэгдэлд хүчтэй нөлөөтэй байлаа. Амиа хорлогсдын төрсөн жилийн зарим үзүүлэлт нь амиа хорлох эрсдэлийг дунджаар 1.8-
6.5 (OR= 1.8-
6.5; p<
0.05) дахин нэмэгдүүлдэг нь амиа хорлох үзэгдэл, амиа хорлогсдын төрсөн жил, сарын үзүүлэлт хооронд хамааралтай болохыг харуулж байна. Бидний судалгаандаа ашигласан материалаас харахад манай улсад амиа хорлох үзэгдлийг бүртгэх нэгдсэн тогтолцоо бүрэлдээгүй, салбар хоорондын уялдаа холбоо сул, уг үзэгдлийн тохиолдлыг хэрхэн бүртгэн, мэдээлэх тухай тусгайлсан журам, удирдамж, зааварчилгаа байхгүй байв.
Дүгнэлт: Улаанбаатар хотын хүн амын дунд амиа хорлох үзэгдлийн хөдлөлзүй циклийн нөлөөлөл бүхий тогтворгүй байв. Нийгэм сэтгэлзүй, макро эдийн засаг, цаг уур орчны дулаарал хуурайшилт, улирлын нөлөө зэрэг зарим хүчин зүйлс нь амиа хорлох эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь статистик ач холбогдол бүхий байлаа. Амиа хорлох үзэгдлийн бүртгэл мэдээллийн тогтолцоо өнөөг хүртэл бүрдээгүй.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0