Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хялгасаар дээс үйлдвэрлэх машины зохион бүтээлийн судалгаа,боловсруулалт



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2696
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : адууны дэл сүүл, сарлагийн савга, тэмээний зогдор, зулах, ээрэх, эрчлэх

Аннотаци

Бид Хялгасан түүхий эдээр дээс үйлдвэрлэх ажиллагааг механикжуулах тоног төхөөрөмж зохион бүтээж, дээс үйлдвэрлэх технологи боловсруулахаар судалгааны ажлынхаа зорилго дэвшүүлж, дараах зорилтуудыг тавьж ажиллалаа. Үүнд:
 Хялгасан түүхий эдийн физик-механикийн зарим шинж чанарыг судалж тогтоох;
 Уламжлалт гар аргаар томсон хялгасан дээсний бөх бат түүний түүхий эдийн төрөл, шугаман нягт, эрчээс тус тус хамаарах хамаарлыг тогтоох;
 Дээс томох уламжлалт аргад үндэслэн хялгасан дээс үйлдвэрлэх арга ажиллагааг механикжуулах арга зүй боловсруулан, тоног төхөөрөмжийг шинээр зохион бүтээх, түүний хийц ба технологийн үндсэн хэмжээсийн хоорондын хамаарлыг тогтоох;
 Үйлдвэрлэлийн аргаар хялгасан дээс үйлдвэрлэх технологи боловсруулах;
 Шинээр буй болсон тоног төхөөрөмж, технологийг ашиглан үйлдвэрлэлийн туршилт явуулан дээс үйлдвэрлэх жижиг үйлдвэрийн техник-эдийн засгийн үр ашгийг тодорхойлох.
Дээрх зорилтуудын дагуу энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэснээр энэхүү бүтээлийн шинжлэх ухааны шинэлэг талыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
 Хялгасан дээс үйлдвэрлэлийн дээс томох машиныг зохион бүтээсэн.
 Хялгасан дээс томох машины зохион бүтээлтийн математик загвар боловсруулж, үндсэн параметрийг оновчлов.
 Дээсэн бүтээгдэхүүний ерөнхий ангилал гарган, шугаман нягтаар нь төрөлжүүлж, хялгасан дээсний үйлдвэрлэлийн технологи боловсруулав.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд дараах судалгаа туршилтын ажлыг хийлээ. Үүнд:
1. Монгол малын хялгасан түүхий эдийн шинж чанарын үзүүлэлтүүд, монголчууд хялгасаар дээс хийж ирсэн уламжлалт арга технологи, түүний горим, гадаад орнуудад ноос, олсоор дээс хийж ирсэн байдал, энэ чиглэлээр урьд өмнө хийгдсэн судалгаа, туршилт, үйлдвэрлэлийн ажлыг судлав. Хялгасан ширхэгт нь уртаар олсноос бусдаас 2-
6.8 дахин илүү, бүдүүн нарийнаар 1.3-
9.4 дахин их, бөх батаар бүдүүн ноос, хонь ямааны хялгаснаас 1.2-
4.5 байгаа нь дээс татлага, уяа зэрэг төрөл бүрийн дээсэн эдлэл хийхэд тохиромжтой нь батлагдлаа. Дээсний чанар(бөх бат)-т түүхий эд ба холио, шугаман нягт, түүний жигд бус, самналтын жигд байдал, эрч, тэжээлтийн жигд байдал зэрэг нөлөөлөх хүчин зүйлүүд хамгийн их нөлөөтэй байгааг тодорхойлов. Дээс томох ажиллагааг механикжуулахаар хийгдэж байсан ажлуудыг судлахад хялгасан түүхий эдийг сэмэлж задлах ажиллагааг гараар хийдэг, гараар дээс томоход томогчийн гарын алганд хийгддэг дан ээрэх, давхарлан эрчлэх ажиллагаа нэгэн зэрэг явагддагийг хийж чадаагүй; томсон дээсийг ороох, хэвшүүлэх ажилбарыг шийдээгүй, дээс томох арга ажиллагааг бүрэн механикжуулаагүй зэрэг нийтлэг дутагдалтай байлаа.

2. Хялгасан дээсний цувимал тууз гаргаж авах ажиллагааг тоног төхөөрөмж ашиглан гүйцэтгэхийн тулд хялгасан түүхий эдийг сэмлэх, самнаж зулах, тууз бэлтгэх, эдгээр ажиллагаанд хэрэглэх тоног төхөөрөмжийг сонгох, зохион бүтээх чиглэлээр судалгаа, туршилтын ажил хийж, улмаар хялгасан туузны физик, механикийн шинж чанар (шугаман нягт, эрч, суналт, тасралт)-ыг судалж, дээсний чанартай тууз гарган авах зорилгоор тоног төхөөрөмж зохион бүтээсэн. Хялгасан тууз гарган авах төхөөрөмжийн эрчлэх хушууны мушгих момент түүний ороодсын өргөлтийн өнцөг , эрчлэх эд анги(хушуу)-д бүтээгдэхүүн шахагдсан үеийн диаметр , хөдөлгөөнгүй эрчлэх эд ангийг хийх нимгэн төмрийн зузаан гурваас хамаарах хамаарлыг тэгшитгэлээр илэрхийлж, оновчлолын Симплекс аргаар хүчин зүйлүүдийн оновчтой утгыг олоход эрчлэх хушууны ороодсын өргөлтийн өнцөг , түүнийг хийх нимгэн төмрийн зузаан мм, түүнд бүтээгдэхүүн шахагдсан үеийн диаметр мм байгааг тогтоов.

3. Дээрх байдлаар гаргаж авсан хялгасан туузыг хооронд нь томох ажиллагааг машинаар гүйцэтгэхийн тулд дээс томох технологи ажиллагаанд тавигдах үндсэн шаардлагыг судлав. Уламжлалт гар томмол дээсний бөх батыг түүний түүхий эдийн төрлүүдэд тодорхойлоход адууны дэл, сарлагийн савгаар томсон дээсний бөх бат үйлдвэрийн аргаар томсон олс (олсны ургамлаар хийгдсэн)-ны бөх батад нэлээд ойртсон, зогдроор томсон дээс бөх батын хувьд хавьгүй доогуур байв. Мөн дээсний бөх бат Y нь түүний шугаман нягтаас хамаарах хамаарлыг тогтоох туршилт (тэмээний зогдрон дээс)-ын үр дүнд уг хамаарлыг нэг хүчин зүйлт регрессийн хэлбэрийн шугаман загвараар бүрэн илэрхийлж, шугаман нягт өсөх тутам бөх бат өссөн шууд пропорциональ хамааралтайг тогтоов. Харин тэмээний зогдрон дээсний бөх бат түүний эрчлэлтээс хамаарах хамаарлыг нэг хүчин зүйлт регрессийн квадрат параболь хэлбэрийн загварууд бүрэн илэрхийлж байсан ба эдгээр параболь загваруудаас харахад дээсний эрч ихсэх тутам түүний бөх бат өсөөд тодорхой цэгт хүрээд буурч байгаа энэ экстремум цэгийг тухайн дээсний бөх батын хамгийн их утга гээд түүнд харгалзах эрчийн утгыг тухайн шугаман нягттай дээсний эрчийн хамгийн дээд хэмжээ гэж үзэж түүнийг 60, 50, 40, 30, 20 г/м шугаман нягттай дээснүүдэд 1 метрт 70, 75, 80, 85, 90 эрч гэж тус тус тогтоов. Дээс томоход эрчлэлтийн бүсэд ээрэгдэж буй дан судлууд албадмал өгөлттэй, хурд, уртын хувьд адил өгөлттэй байна. Хялгасан дээсний дан ээрэгдэж буй судлууд томогдон гарч буй дээсний тэнхлэгтэй 20 үүсгэх ба дан судлын эрчийн тоо нь давхарлагдсан эрчийн тоотой Эдан=
2.5Эдавхар харьцаатай болох хэрэгтэйг туршилтаар тогтоов. Дээрх үр дүнгүүдийг дээс томох машины хийц, түүний кинематик, зохион бүтээлтэд ашигласан.
Хялгасан дээс томох ажиллагааны онолын үндэслэлийг боловсруулах явцад эрчлэгдэх зээг, ээрмэлийн геометр ба үндсэн төлөв байдал болон хялгасан тууз ба шувтан мушгиа ээрүүлийн харилцан үйлчлэлийн онолын судалгааг хийсэн. Энэхүү судалгаанд шувтан ээрүүлийн шурган шугамын тэгшитгэл ба ээрүүлийн үзүүлэлт, шувтан мушгиа ээрүүлээс хялгасан туузанд үзүүлэх даралтын хүч, туузны харьцалтын өнцөг ба ээрүүлийн туйлын өнцгийн хамаарал, тууз ба ээрүүлийн харилцан үйлчлэлийн урт, туузыг шувтан шурган ээрүүлээр татах үед туузанд үүсэх мушгих момент зэргийг онолоор тодорхойлсон бөгөөд мушгих момент TM нь шувтан мушгиа ээрүүлийн үзүүлэлтүүд , ба хялгасан туузны шинж чанар аас хамаарч байсан .
Дээсний шаардлагатай эрчийг бий болгох нь ажлын гол зангилаанууд болох дээсээ хавчин хөөж гаргах голд үйлчлэх хүч, томогдох хэсгийн уртаас хамаарах хамаарлыг регрессийн тэгшитгэлээр илэрхийлж, оновчлолын симплекс аргыг хэрэглэн хавчин хөөж гаргах голд үйлчлэх хүчний оновчтой утга х1=105 Н, томогдох хэсгийн оновчтой урт х2=250 мм болохыг тогтоолоо. Дээс томох машинд орох тууз ба зээгээр тэжээх үүр, дээсийг давхарлан эрчлэх, эрчилж байгаа дээсийг хавчиж хөөж гаргах, томсон дээсийг ороох механизм, эдгээрийн техникийн үзүүлэлтийг хангасан байх хийцийг тогтоож, улмаар уг машиныг биет байдлаар хийж туршихад технологийн шаардлагыг бүрэн хангаж байв.

4. Судалгаа, туршилтын ажлын үр дүнд машинт үйлдвэрлэлийн аргаар хялгасан дээс үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг ашиглан үйлдвэрлэсэн хялгасан дээсний тасралтын даац нь уламжлалт гар аргаар томсон дээснийхээс
6.4 Н/мм2-аар их ба олсон дээснийхээс
2.3 дахин их байж, уг дээсний бусад гол үзүүлэлтүүд нь дээрх дээснийхтэй харьцуулахад буураагүй болно. Хялгасан дээсийг угаасан хялгас – задлах, сэгсрэх – самнах, зулах – туузлах – томох – давхарлан эрчлэх – бэлэн бүтээгдэхүүн гэсэн дарааллаар үйлдвэрлэх технологийг боловсруулж, дээсэн бүтээгдэхүүний ерөнхий ангилал гарган, шугаман нягтаар нь төрөлжүүлж, холбогдох машин тоног төхөөрөмжийг зохион бүтээж, үйлдвэрлэл явуулах үед гарах эдийн засгийн үр ашгийн тооцоог хийхэд ээлжинд 800 м дээс үйлдвэрлэх нь гар аргаар томсноос доод тал нь 8 дахин их байх ба жилд
20.4 сая төгрөгийн ашигтай болох нь тогтоогдов.
Энэхүү бүтээлийн практик ач холбогдол нь өнөөдрийг хүртэл гар ажиллагаагаар зонхилон гүйцэтгэж байгаа дээс томох хүнд хүчир ажиллагааг механикжуулснаар хялгасан дээс, дээсэн эдлэлийг машинт үйлдвэрлэлийн аргаар боловсруулах, түүний бөх батын үзүүлэлтүүдийг дээшлүүлж, цаашилбал дээсэн бүтээгдэхүүний параметрийн өөрчлөлтийг оновчлон нэр төрлийг олшруулах боломж бүрдэж байгаад оршино.
Судалгааны ажлын гол үр дүнгүүдээр эрдэм шинжилгээний 14 өгүүлэл нийтлүүлж, 18 удаа хэлэлцүүлж, 1 зөвлөмж гарган, 2 ашигтай загвар, 2 шинэ бүтээл, 1 зохиогчийн эрхийг хамгаалж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 280
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :