Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3387
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Өөрийн удирдлагатай суралцахуй, даалгавар, багшлахуй,

Аннотаци

1. “Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй” нь суралцахуйн үр дүнд эерэгээр нөлөөлж байгааг дараах хүчин зүйлүүд тодорхойлж байгааг судалгааны үр дүн харуулж байна. Үүнд:
• Даалгаврыг боловсруулахдаа Марзаногийн боловсруулсан Боловсролын зорилгын Шинэ таксономийг хэрэглэсэн учраас суралцахуйн зорилго, үйл явц, үнэлгээ гурав хоорондоо зохицож, багш суралцахуйг бүхэлд нь хянах, улмаар түүнийг удирдан чиглүүлэх боломжтой болсон.
• Даалгаврын түвшин, тавил ба түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төрөл зэргийг суралцагчдад давамгайлж буй сул хөгжсөн чадвар, мэдээллийг хүлээн авах болон мэдээлэлд боловсруулалт хийх хэв шинж зэрэгт нийцүүлсэн учраас суралцагчдын оролцоо сайн байсан.
• Даалгаврыг гүйцэтгэх болон хэрэгжүүлэх үйл явцад суралцагчдын оюун ухааныг “Селф-систем  Метакогнитив систем  Когнитив систем  Метакогнитив систем  Селф-систем” гэсэн циклээр ажиллуулж суралцах үйлийг дэмжсэн учраас суралцахуй бүхэлдээ суралцагчийн үйл төвтэй өрнөсөн.
• Суралцахуйн үр дүнг даалгаврын гүйцэтгэлээр, харин түүний явцын үр дүнг ээлжит хичээлийн гүйцэтгэлээр тус тус үнэлсэн учраас суралцахуйн эргэх холбоо сайжирсан.

2. Суралцагчийн оюуны чадвар нь Шинэ таксономийн оюуны үйлийн айн түвшин тус бүрт харгалзах чадваруудаас шууд хүчтэй хамааралтай, харин эдгээр чадварууд хоорондоо хамааралгүй гэж энэхүү судалгааны үр дүнд хийсэн статистикийн онолын регрессийн шинжилгээгээр гарлаа.
Судалгааны ажлын хязгаарлагдмал тал
Энэхүү судалгааны ажлаар бид Марзаногийн боловсруулсан Боловсролын зорилгын таксономийг үндэс болгон боловсруулсан даалгаврууд суралцахуйн үр дүнд хэрхэн нөлөөлөхийг судалсан учраас даалгаврын тохирц, найдвартай байдалтай холбоотой асуудлууд хөндөгдөөгүй. Иймээс цаашид “Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй”-гээр хэрэгжүүлсэн даалгаврын тохирц, найдвартай байдал болон даалгаврын тавил, боловсруулалтын хөгжлийн талаар зайлшгүй судалж үзэх эрэлт хэрэгцээ гарч ирнэ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 369
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :