Биеийн тамир, спортын шинжлэх ухаанд орчин үеийн техник технологийн ололт амжилт хурдацтай нэвтэрч тамирчин бэлтгэх арга зүй, зохион байгуулалт улам боловсронгуй болж, спортын хөгжлийг өндөр зэрэглэлтэй тамирчдын үзүүлж буй амжилтаар хэмжиж байна. Спортын ямар ч төрөлд тив, дэлхийн түвшний амжилт үзүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлөх боловч тэдгээрийн дотроос ялангуяа өндөр зэрэглэлтэй тамирчдын хувьд бие бялдрын тусгай бэлтгэлжилт голлох үүрэгтэй болохыг спортын судлаачид онцлон тэмдэглэсэн байдаг.
Тодорхой спортын төрөлд амжилт гаргахад чухал шаардлагатай булчингийн хүч, хөдөлгөөний хурд, эвсэл, тэсвэр, уян хатан болон бусад чадавхыг тухайн төрлийн хөдөлгөөний чадвартай хослуулан хөгжүүлж, бие бялдрын хувьд тусгайлан бэлтгэх олон талт үйл явцын үр дүн тамирчны бие бялдрын бэлтгэлжилтээр илэрнэ.
Спортын сургалт-дасгалжуулалтын явцад дасгалжуулагч бүх тамирчдын бие бялдрын чадавхын талаарх мэдээллийг авч байх нь маш их ач холбогдолтой бөгөөд энэ мэдээлэлд үндэслэн тухай бүрт нь үр дүнтэй аргуудыг сонгон хэрэглэж, бие бялдрын чадавхыг үнэлэх нь зайлшгүй чухал юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0