Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зүйр цэцэн үгийг хэлний соёл судлалын хүрээнд судалсан нь /үнэлэмжийн жишээн дээр/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3412
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Монгол уламжлал, ёс заншил, шашин шүтлэг, үнэлэмж

Аннотаци

Зүйр цэцэн үгийг хэлний соёл судлалын хүрээнд судалсан нь (үнэлэмжийн жишээн дээр) диссертаци нь удиртгал, үндсэн гурван бүлэг, зургаан дэд бүлэг, дүгнэлт, ном зүйгээс бүрдэнэ.
Нэгдүгээр бүлэгт үнэлэмжийн талаарх гадаад, дотоодын эрдэмтдийн үзэл баримтлалыг судалж судалгааны ажлынхаа арга зүйг тодорхойлов. Үнэлэмжийг философид мөн чанар талаас нь судалдаг, харин социологид нийгмийн үзэгдэл, үүрэг талаас нь түлхүү анхаарч, өөр өөрийн онцлогтойгоор тодорхойлж байна. Бид Германы эрдэмтэн Р.Х.Лотце, Оросын эрдэмтэн В.А.Канке, Б.С.Ерасов, Америкийн эрдэмтэн Г.Ленски нарын үзэл баримтлалыг судалгааны арга зүйн үндэслэлээ болгов. Тэдний үзэж буй “үнэлэмж нь оюун санаанд бүтээгдсэн утга, үнэлж буй зүйлдээ хандах субъектив хандлага”, “үнэлэмж бол тогтсон хатуу дэг журам биш харьцангуй хувирамтгай ойлголт” гэсэн тодорхойлолтуудыг баримтлал болгов.
Монголчуудын үнэлэмжийг эдийн болон оюуны соёлын онцлог, түүний шууд тусгал хэл, хэлний баримтад тулгуурлан, нөгөө талаасаа хэл, соёлын баримт хэрэглэгдэхүүнд үндэслэн, тэдгээрийн онцлог тал, шинж чанарыг үнэлэмжээр дамжуулан гаргав.
Хоёрдугаар бүлэгт монгол зүйр цэцэн үгийн талаарх эрдэмтдийн судалгааг нэгтгэн тоймлож, өөрсдийн үзэл санааг илэрхийлэв.
“Хэлний соёл судлал нь нийгмийн амьдралаас урган гарсан соёлын үнэлэмжийн шинэ системд буюу соёлын өв, үнэт зүйл, үнэлэмжид тулгуурлаж хэлний харилцааны системд илэрдэг нийгмийн аж байдлын үндэсний хэлбэрүүд буюу ертөнцийн хэлний зураглалыг бүрдүүлэгч бүхнийг судалдаг” болох тухай Оросын эрдэмтэн В.В.Воробьев, В.Н.Телия, Л.Н.Мурзин, В.А.Маслова нарын үзэл санааг баримтлан үнэлэмжээр хэл, соёлын онцлог хэрхэн илэрч байгааг зүйр цэцэн үгийн жишээгээр тайлбарлан өгүүлэв.
Гуравдугаар бүлэгт монгол зүйр цэцэн үгэнд үнэлэмж хэрхэн илэрч буйг гаргахдаа Оросын эрдэмтэн Б.С.Ерасовын ахуй амьдралын, ёс суртахууны, шашны, нийгмийн, улс төрийн, гоо сайхны үнэлэмжийн ангиллыг баримтлав. Эдгээр ангиллыг эерэг сөрөг үнэлэмжийн хүрээнд “буян-нүгэл”, “үнэн-худал”, “сайхан-муухай” гэх эсрэгцсэн айд багцлан авч үзэхийн хамт тэдгээрт хамаарах зүйр цэцэн үгсийг хэлний соёл судлалын хүрээнд тайлбарлав.
Нийгмийн өөрчлөлтөөс улбаалан тодорхой нэг цаг хугацаанд хамаарах соёлын өөрчлөлт хэлэнд хэрхэн тусч буйг судлах нь хэлний соёл судлалын чиглэлүүдийн нэг юм. Тиймээс сэдвийн хүрээнд нийгэм, соёлын өөрчлөлт нь хүмүүсийн танин мэдэхүй, түүгээр уламжлан үнэлэмжид хэрхэн нөлөөлж буйг зүйр цэцэн үгийн уламжлалт хэлбэр зохиомжид суурилан 90-ээд оноос хойш монгол хэлэнд үүсч, заримдаг байдлаар хэрэглэгдэж буй шинэ зүйр хэллэгүүдээр жишээлэн тайлбарлав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 243
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :