Энэхүү нэг сэдэвт бүтээл нь 111 хуудастай, 6 бүлэг, 41 хүснэгт, 16 зураг 156 хэвлэлийн материал ашиглаж бичсэн цогцолбор бүтээл юм. Тамирчдын ажиллах чадварын төвшинг PWC 170 сорилоор тодорхойлсон дүнгээс Дэлхийн янз бүрийн улс орнууд их спортоор хичээллэж байгаа тамирчдынхаа ажиллах чадварын төвшинг спортын төрөл тус бүр дээр нь тогтоосон байдаг. Олон улсын спортын эмнэлгийн практикт тамирчдын ажиллах чадварыг PWC 170 сорилын аргыг түгээмэл хэрэглэж байна. Энэхүү судалгаандаа өөрийн оронд өндөр хөгжсөн спортын зарим төрлүүдийн тамирчдын ажиллах чадварын төвшинг тодорхойлох, гадаадын зарим судлаачдын үзүүлэлтүүдтэй харьцуулах зорилт тавилаа. Тамичдад өгөх ачааллын хэмжээг тохируулахдаа тухайн хүний нас, хүйс, биеийн жин, спортын төрөл зэрэгт нь тохируулан хэрэглэсэн болно. Судалгаанд хамрагдсан спортын төрлүүдийг дотор нь 3 бүлэг болгож хуваалаа. Үүнд: 1. Спортын халз тулалдах төрлүүд (чөлөөт, самбо, жүдо, бокс)
2. Хурд хүчний төрлүүд (цана, тэшүүр, хөнгөн атлетик)
3. Тэнцвэрийн төрөл (буудлага, байт сур) Дүгнэлт 1. Спортын халз тулалдах төрлүүдээс бөхийн төрлүүдийн тамирчдын ажиллах чадварын үнэлгээ хоорондоо ойролцоо байна. Энэ төрлүүдэд ОХУ-ын дундажаас манай тамирчдын үзүүүлэлт доогуур байна.
2. Спортын хурд хүчний төрөлд хамаарагдаж байгаа тамирчдыг хооронд нь харьцуулж үзэхэд дугуйн спортын төрлийн тамирчдын бүх үзүүлэлтүүд бусдаас арай өндөр байна. ОХУ-тай харьцуулахад дугуйн спортын тамирчдын харьцангуй PWC нь ойролцоо байна. Бусад төрлүүдийн тамирчдын бүх үзүүлэлтүүд ОХУ-ын дундачаас доогуур байна.
3. Тэнцвэрийн төрөлд хамааруулсан буудлага, байт сурын тамирчдын үзүүлэлтүүд хоорондоо ойролцоо байна.
4. Дээр дурьдсан спортын төрлүүдийг нийтэд нь авч үзвэл ОХУ-ын дундачаас доогуур байгаа нь тамирчдын ажиллах чадварын төвшинг ахиулах шаардлага байгааг харуулж байна. Тамирчдын бие бялдрын хөгжилтийг судалсан нь Манай оронд эрчимтэй хөгжиж байгаа спортын зарим төрлүүдийн тамирчдад бие бялдрын хөгжилтийн үзүүлэлтийг тогтоож, урьд нь энэ талаар судалж байсан анхны судалгаатай харьцуулан динамик өөрчлөлтийг гаргах зорилт тавьсан юм. Зарим төрлийн спортын тамирчдын биеийн өндөр, биеийн жин, цээжний бүслүр зэрэг бие бялдрын хөгжлийн үндсэн үзүүлэлтүүд нэг түвшинд байгаа бөгөөд гарын болон хурууны хүч, хүндийн өргөлтийн тамирчдынх хамгийн өндөр /
58.7+
4.5 кг,
168.8+
6.4 кг/ байна. Бөхийн чөлөөт барилдааны тамирчдын бие бялдрын хөгжилтийн дундаж хэмжээ судллач Н.тарваагийн 1971 онд тогтоосон хэмжээтэй харьцуулан үзвэл бие бялдрын хөгжлийн түвшин үндсэндээ нэг хэмжээнд байгаа бөгөөд хүнд жингийн /82-100 кг/ өндрийн дундаж үзүүлэлт болон гар, хурууны хүч харьцангуй их байна. Бүх жингийн бөхчүүдийн цээжний бүслүүр болон уушигны амьдралын багтаамжийн хэмжээ харьцангуй нэмэгджээ.