Хүүхдийн дельта гепатит нь /ДГ/ нь цочмог эхэлж, ходоод гэдэс хямрах, халуурах, ядарч сульдах шинж тэмдгээр эхэлдэг. Хүндэвтэр хүнд явцтай. Цочмог үедээ түүний ко халдвар, супер халдвар нь ялгадамгүй адил шинж тэмдгээр илэрдэг. Хүүхдийн архаг гепатит элэгний циррозын нэг шалтгаан болж байна. Ко халдвар
35.1%-д, супер халдвар
93.5%-д архагшиж байна. Гадаадын судлаачдынхаас илүү байна. Архаг дельта гепатитыг эмчлэхэд интерферон /ИФН/ үр дүнтэй байна.