Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Элэгний анхдагч өмөнгийн мэс заслын эмчилгээ



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 962
Хамгаалсан он : 1998
Түлхүүр үг : этанол эмчилгээ, элэгний анхдагч өмөн, мэс заслын эмчилгээ, хатуурлын зэрэг, элэг тайралт

Аннотаци

Элэгний анхдагч өмөнг мэс заслаар эмчлэх (элэг тайрах) хэсгийн, хими эмчилгээ, этанол эмчилгээ гэсэн 3 хэсгээс бүрдэж түүний үр дүнг судлав. Бусад аргатай харьцуулан судалж дүгнэлт гаргав. Дүгнэлт 1. Элэгний анхдагч өмөнг дан мэс заслын аргаар эмчлэхэд өвчлөгсдийн
62.3%-ийг 1 жил
38.9%-ийг 2 жил,
32.3%-ийг 3 жил,
16.8%-ийг 5, түүнээс дээш жил амьдрах бололцоо олгосон нь гадаад орны мэс заслын дундаж түвшинд хүрчээ.
2. Чанд авиан хагалгааны үеийн шинжилгээ, элэгний судас, цөсний цорго, болон тэдгээрийн харьцаа хэмжээг мэс заслын өмнөхөөс илүү нарийсган тодорхойлж элэгний гадаргуу дээр дүрслэл буулган, элэгний цусан хангамжийг түр хааж, дигитоклазиигаар элэг тайрах нь уламжлалт аргатай харьцуулахад цус алдалтыг 2-оос дээш дахин, хүндрэлийг 2 дахин, мэс заслын дараах нас баралтыг 50%-иар бууруулав.
3. Элэгний анхдагч өмөнгийн мэс заслын эмчилгээ нь дан хагалгаа, этанол, химийн эмийг хавдар руу шууд хийх аргуудын бүрдмэл байж, хавдрын олон хэлбэр, үе шат, хавдрын тоо хэмжээ, хатуурлын зэрэгтэй уялдан этанолоор эмчлүүлсэн өвчтний
97.0%-д хавдрын хэмжээ 25-50% хүртэл багасан,
81.8% нь 1 жил,
21.2% нь 2 жил,
15.1% гурав түүнээс дээш жил амьдрав.
4. Хагалгааны өмнө, ялангуяа хагалгааны үед чанд авиаг хэрэглэн элэгний бүтэц, хавдрын байрлалыг тодорхойлох нь мэс заслын эмчилгээний тактикийг урьдчилан боловсруулж, дан болон давхар сегмент авах хагалгааны шинэ хэлбэр нэвтрүүлэх боломж олгов.
5. Чанд авиан шинжилгээг эмнэлгийн бүх цэг салбар ялангуяа өрхийн системд өргөн нэвтрүүлж хөдөлмөрчдөд элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохиовол элэгний анхдагч өмөнг эхний үе шатанд нь оношлон мэс заслын эмчилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэх бодитой нөхцөл бий нь харагдаж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 153
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :