Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөх тарианы гурилаар талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2154
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : Онохойская үр, бүдүүн ширхэгт гурил, үйлдвэрлэлийн хөрөнгө, сэргээх горим, шинэ бүтээгдэхүүн, орц, технологи, биологийн үнэт чанар

Аннотаци

Монголд тариалсан хөх тарианы чанарыг тодорхойлж, түүгээр гурил, талх, жигнэмэг үйлдвэрлэх үндэсний жор, технологи боловсруулах зорилго тавьж ажиллав. Судалгаа туршилтыг Монголд тариалсан хөх тарианы чанарын судалгаа, хөх тарианы гурил үйлдвэрлэх технологийн судалгаа, хөх тарианы гурилаар талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа гэсэн 3 үндсэн чиглэлээр гүйцэтгэв. Үүнд: Монголд тариалсан "Онохойская" сортын хөх тариа, түүний бүдүүн ширхэгт гурилын физик технологи шинж чанар, химийн бүрдэл болон биологийн үнэт чанар (уураг, уургийн бүлэглэл, амин хүчил ба тосны хүчлийн бүрдэл г.м.)-ыг тодорхойлж, Монголын нөхцөлд хөх тарианы гурил үйлдвэрлэх технологи, үндэсний стандартыг боловсруулан батлуулав. Хөх тарианы гурилаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилтыг үйлдвэрлэлийн хөрөнгө бэлтгэх, талх болон жигнэмэг үйлдвэрлэх технологийн туршилт гэсэн үе шатаар гүйцэтгэж, лабораторийн ба үйлдвэрлэлийн олон давтамжтай туршилтын дүнд талх үйлдвэрлэх технологийг хөх тарианы гурилын талхны хөрөнгө бэлтгэх асуудалтай нь хамт шийдвэрлэж, үйлдвэрлэлийн хөрөнгийг сэргээн ашиглах горим болон шинэ 3 нэр төрлийн талхны жор, технологи боловсруулж, чанарын үзүүлэлтийг тогтоов. Хөх тарианы гурилааар бэлтгэсэн зуурмагийн реологийн судалгааны дүнд үндэслэн жигнэмэгийн налархай зуурмаг бэлтгэх арга, шинэ бүтээгдэхүүний жор технологи боловсруулан чанарын үзүүлэлтийг тогтоож, харьцуулалт дүгнэлт өгөв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 448
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :